Монголын Улсын баруун өмнө хилийн Ховд аймгийн Чандмань суманд Олон улсын хөөмийн наадам /фестиваль/ болохоор болжээ. Хөөмийг Монгол бүр тодруулбал Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай гэж үздэг бөгөөд тиймдээ ч энэ газарт хийхээр болсон байна.
Наадам 7 сарын 6-9-ны өдрүүдэд болно. Хоёр жил тутам зохиогддог энэхүү наадам ганцаарчилсан болон багаараа гэсэн хоёр ангилалд шилдгүүдээ тодруулах юм байна. Мөн шилдэг уран бүтээлчдийг нийслэл Улаанбаатарт тоглолтод оролцуулах аж.
Сонирхуулахад, Чандмань сумын төв Урдгол нь нийслэл Улаанбаатар хотоос 1360 км, Ховд аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршдог юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17873
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих