БАГДАД. /Xinhua/. Иракийн засгийн газрын хүчнийхэн Фаллужа хотыг "Лалын улс” босогчдын бүлэглэлээс бүрэн чөлөөлжээ.
Иракийн төвийн нутгийн энэ гол хотыг босогчдоос чөлөөлөх томоохон цэргийн ажиллагааг тус улсын засгийн газрын цэргүүд нэг сарын гаруйн хугацаанд явуулсан байна.
Тус улсын засгийн газар Фаллужаг чөлөөлснөө энэ сарын 17-нд зарлаж байсан юм. Гэсэн хэдий ч тус хотын зарим хэсэгт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байсан билээ.
Харин Иракийн засгийн газар өчигдөр төрийн мэдлийн телевизээр мэдэгдэл хийхдээ "Иракийн ард түмэнд дуулгах сайхан мэдээ байна. Фаллужад байлдааны ажиллагаа дууссан” гэжээ.
"Лалын улс” бүлэглэлийн Ирак дахь хамгийн том түшиц газар болсон хойд нутгийн Мосул хотыг чөлөөлөх асуудал одоо анхаарлын төвд байна.
Иракийн хүчнийхэн цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Фаллужа болон тус хот орчмоос 85 мянга гаруй хүн дүрвэсэн гэж НҮБ-ын албаны хүмүүс хэллээ.
Тэд хэлэхдээ "Дүрвэсэн хүмүүс орон гэртээ буцаж очиход багагүй хугацаа хэрэгтэй” гэв.
"Лалын улс”-ынхан тус хотод тэсрэх бөмбөг байрлуулж, тэдний зарим нь тэнд нуугдсан байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
Г.Доржханд
Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих