Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд хурууны хээгээр таниулах замаар саналаа өгч болно.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр бол энэ сарын 18-наас өмнө захиалга өгсөн иргэдийн иргэний үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлээд буй. Харин энэ сарын 18-наас хойш захиалга өгсөн иргэдийн иргэний үнэмлэх сонгуулийн дараа хэвлэгдэхээр байгаа гэнэ. Иймд иргэний үнэмлэхгүй бол сонгогч хууны хээгээрээ саналаа өгч, үүргээ биелүүлэх бололцоотой гэдгийг тус газраас уламжлав.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17876
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих