"Исламын улс" бүлэг болон Афганы цагдаа нарын ноцтой мөргөлдөөнөөс болж олон хүн амь насаа алдаж байна. Энэ тухай өчигдөр буюу зургадугаар сарын 27-нд France 24 телевиз мэдээлсэн байна.
Сэтгүүлчдийн мэдээлснээр, террористууд Кабул хотын захад цагдаагийн руу дайрчээ. Афганистаны Дотоод хэргийн яамнаас 18 цагдаа нас барж 40 гаруй гэмтэж шархадсан гэж мэдээлсэн байна. Харин гэрчүүд уг мөргөлдөөнөөр хэдэн арван цагдаа алагдаж, маш олон хүн шархадсан хэмээх өөр тоо хэлж байгаа аж.
Асар их оршин суугчидтай дүүрэгт уг тэмцэл өрнөж байгаа учир хүмүүс гэр орноо орхин явахаас аргагүй болж буй аж. Афганистан дахь АНУ-ын цэргийнхэн "Исламын улс”-ын гурван мянган цэрэг бүхий бүлэглэлээс хориглох үйл ажиллагаа явуулж байна.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих