Д.ЖАВХЛАН
Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, "Бөх” сэтгүүлийн
ерөнхий эрхлэгч, гэрэл зурагчин Ч.Ганбат өчигдөр "Сочи-2014” нэртэй
гэрэл зургийн 50 шилдэг бүтээлээ "Blue moon” галерейд дэлгэлээ. Эл
үзэсгэлэн түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр хоёр жилийн
өмнө Лондон-2014 зуны олимпийн наадмаас хийсэн гэрэл зургийн
сурвалжлагаараа "Үл мартагдах агшин” хэмээх үзэсгэлэнгээ Уран зургийн
галерейд дэлгэж байсан нь олны талархлыг хүлээж байв. Түүнчлэн Ч.Ганбат
өвлийн олимпийн 22 дугаар наадамд эх орноо төлөөлөн албан ёсны
эрхтэйгээр сурвалжилсан Монголын анхны гэрэл зурагчин юм. Тэрээр хойд
хөршийн Сочи хотноо 22 хоногийн турш ажиллахдаа спортын баярт мөчүүдийг
камерын дурандаа буулгасанаа ийнхүү олон нийттэй хуваалцаж буй.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш,
тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс
ирж сонирхов. Тус үзэсгэлэн "Blue moоn” галерейн танхимд гурав хоног
үргэлжлэх аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих