Сонгуулийн хуулийн 90-р зүйлд зааснаар санал авах өдрөөс 1 хоногийн өмнө
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг явуулахаар
заажээ.Энэ дагуу хэсгийн хорооноос сонгогчийн санал, холбогдох
эмнэлэгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн
сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 6-р сарын 28-нд 09-20
цагийн хооронд Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах юм .Зөөврийн
хайрцгаар санал авах сонгогчдыг хуулинд эрүүл мэндийн улмаас санал авах
байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй, дайчилгааны тухай хуулийн
дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн
улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга
хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас
баривчлагдсан, цагдан хоригдсон, санал авах ажиллагааг зохион байгуулж
байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн
байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал гэж
тодорхойлсон байна.
dornodmedee.mn
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17898
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих