Узбекистан улс дэлхийн II дайнд оролцож
явсан ахмад дайчдыг Ялалтын баяраар шагнахаар болжээ. Ерөнхийлөгч Ислам
Каримовын зарлигаар, ахмад дайчин 600 мянган сумын (200 ам.доллар)
шагнал авна хэмээн "Фергана” агентлаг уламжиллаа. 2013 оны Ялалтын
баяраар Узбекийн ахмад дайчид 170 ам.доллар авч байжээ.
2013 оны дөрөвдүгээр сарын байдлаар, Узбекистанд дэлхийн II дайнд оролцож явсан таван мянга гаруй ахмад дайчин байв. Тус улсын 1.5 сая орчим иргэн фашизмийн эсрэг дайнд оролцож, 420 мянга нь фронтод амиа өргөж, 640 мянга нь шархдаж байжээ. Эр зориг, гавъяаныхаа төлөө 170 мянган узбек одон, медалиар шагнагдаж, 338 нь ЗХУ-ын баатар цол хүртжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1790
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих