УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн чиглэлийн төмөр замын төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсныг хэлж, энэ асуудлыг нааштай судалж үзэхийг хүссэн байгаа. За харин Японы Ерөнхий сайд Ш.Абэ "Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлаар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл, мөн монголын талаас дэвшүүлж буй саналыг иж бүрэн цогцоор нь судалж үзнэ гэдгээ хэлсэн нь, нааштай хариу дагуулах байх гэсэн хүлээлт үүсгээд байгаа.
Тэгвэл спикер З.Энхболдын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих