Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Б.Бат-Эрдэнэ аварга цолны асуудлыг өргөн барьжээ. Наадмын хуулийн цоорхойг /Цолны цоорхой, Допингийн заалтын цоорхойг/ нөхөх болов уу гэж хэдэн жил харлаа. Цолны асуудлаа цэгцлэх гээд чадахгүй л байна. Баяр наадамд 1024 барилдуулдгаа больчих хэрэгтэй. Эсвэл үнэ цэнээ бодоод арван жилд нэг удаа 1024 бөх барилдуулж болох юм. Түүхт ойгоор "цоорсон” бөхийн ёндоог үнэлээд, цолыг алгасч олгож болно. Таван жилд нэг удаа 1024 бөх барилдана гэдэг бол байж болохгүй. Нарийндаа 512 бөх барилдах нь 1024 барилдахаас илүү чанартай гэдгийг бөхчүүд мэднэ.
1024-д нэгийн даваанд цэрэг л гуд татдаг, найраа улам хавтгайрч,чанаргүй цолтнууд төрдөг гэдэг яриа байнга яригддаг.
Ганцхан даваагаар Монгол бөхийн оргил цолоо үнэлнэ гэж юу байдаг юу байх билээ. Нэг түрүүлээд буй улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар энэ жил 9 давлаа гэхэд Даян аварга,10 давах юм бол Дархан болох нь. Аварга цолтон 10 даваад түрүүлэхэд чимэгтэй Даян аварга л байх ёстой. Хоёр түрүүлээд Дархан аварга болно гэдэг утгагүй. Оргил цолуудыг ингэж босго намхан болгож болохгүй ээ.
1024 бөх барилдсан наадмаар арслангаас доош цолтой бөх түрүүлэхэд арслан, аварга гэдэг хоёр том цолыг нэг дор олгоно гэдэг утгагүй. 9 давж арслан болоод дараа нь ганцхан даваад, аварга болно гэдэг. Аварга гэдэг том цолыг ганцхан даваад авдаг байж болохгүй. Арслангаас доош цолтон 10 давж түрүүлэхэд чимэгтэй арслан цол олгож болно. Одоо оруулахаар ярилцаж буй өөрчлөлтөд арслан цолтон 10 давж түрүүлэхэд шууд Даян аварга болно гэжээ. Арслан цолтон 9 давлаа, аварга боллоо гэж бодъё. Цаашаа 10 давах юм бол чимэгтэй аварга л баймаар. Бас л ялгаагүй ганцхан даваагаар үнэлж, шууд Даян аварга цол өгнө гэдэг буруу. Дархан аварга бас ялгаагүй. Аварга цолтон 9 давахад Даян аварга, 10 давахад Дархан аварга цол өгнө гэдэг ч бас өрөөсгөл юм.
Ганцхан даваагаар Монгол бөхийн оргил цолоо үнэлнэ гэж юу байдаг юу байх билээ. Нэг түрүүлээд буй улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар энэ жил 9 давлаа гэхэд Даян аварга,10 давах юм бол Дархан болох нь. Аварга цолтон 10 даваад түрүүлэхэд чимэгтэй Даян аварга л байх ёстой. Хоёр түрүүлээд Дархан аварга болно гэдэг утгагүй. Оргил цолуудыг ингэж босго намхан болгож болохгүй ээ.
Бөхийн хүмүүс уг нь Баяр наадмын тухай хуулийг, цолны асуудлыг цэгцлэхэд хэцүү биш шүү дээ.
Спортын сэтгүүлч С.ШИЖИРБАТ
shuurhai.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих