УИХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль өнөөдөр 07.00 цагаас орон даяар албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 496 нэр дэвшигч бүртгүүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч өрсөлдөж буй. Мөн 1912901 иргэн саналаа өгөх юм. Одоогийн байдлаар буюу 10.30 цагийн байдлаар сонгогчдын ирц, санал авах ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг УИХ-ын сонгуулийн 66 дугаар тойргийн хоёрдугаар хэсэг болон ИТХ-ын 40 дүгээр тойргийн ахлах зохион байгуулагч Л.Амарсанаагаас тодрууллаа.
-Энэхүү хэсэгт нийт хэдэн сонгогч бүртгэгдсэн байгаа вэ. Одоогийн байдлаар ирц хэдэн хувьтай байна вэ?
-Манай хэсэгт нийт 2270 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар ирц найман хувьтай байна.
-Санал авах үед ямар нэгэн асуудал гарч байна уу?
-Бүх ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Хүндрэл, асуудал гарсангүй.
-Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх иргэд цахим үнэмлэхгүй бол хурууны хээгээ уншуулж, нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нь нотлогдсон тохиолдолд шууд саналаа өгөх эрхтэй байгаа. Бүртгэлийн ажилтан иргэдээс лавлагаа авчирсан байхыг шаардаж байна. Заавал цахим үнэмлэх эсвэл лавлагаатай байх шаардлагатай гэж үү?
-Сонгуулийн тухай хуульд заавал лавлагаа авч ирэх шаардлагатай гэж заагаагүй ч Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн заавар, журамд лавлагааг бас шаардсан байгаа. Цахим үнэмлэхгүй иргэд лавлагаагаа авч ирвэл сайн байна.
-Зарим тойрог, хэсгүүдэд санал өгөх залуусын идэвхи сул байна гэж байна. Танай хэсгийн хувьд ямар байна вэ?
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих