Дорнод аймаг 50728 сонгогчтой
Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдын хурлын орон нутгийн сонгууль Дорнод
аймагт хуульд заасан 07 цагтаа эхэллээ. Тус аймагт санал өгөх 50728
сонгогч аймгийн сонгуулийн хороонд бүртгэлтэй байна. Энэ удаагийн
сонгуульд Дорнод аймагт УИХ-д хоёр мандат дээр 9 нэр дэвшигч өрсөлдөж
байгаа бол аймгийн ИТХ-д 35 мандатат 124 нэр дэвшигч тус тус өрсөлдөх
юм. Сонгуулийн хэсгийн хороодод 600 гаруй төрийн албан хаагч ажиллаж
байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий бидэнд мэдээллээ.
Энэ жилийн сонгуульд иргэдийн идэвхи сайн байгаа нь харагдаж байна.
Аймгийн төвийн захын хороолол болох нэгдүгээр багийн хэсгийн хороогоор
ороход иргэд аль эрт ирчихсэн дугаарлаж байлаа
Has Has MC
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17925
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих