УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан юм. Тэрбээр 30 хүрээгүй МАН-ын залуу гишүүдийн нэг. Гэхдээ намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. Монголын лектор төвөөс өрх тусгаарлан "Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн гэнэ. Нэг ёсны энэ үеэсээ эхлэн өөрийгөө ч, гишүүдээ ч улс төрд бэлтгэж эхэлсэн гэж болно. Мөн хамгийн сүүлд гэхэд "Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхим оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон "Монголын зүрх хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. Мөн МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнийг холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед түүнийг өмгөөлөн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, акц удирдаж байсан удаатай. Иймд түүнийг улс төрийн хувьд туршлагагүй, чадваргүй гэж хэлэх боломжгүй мэт. Дээр нь, НАМОХ-ны үйл ажиллагааг МАН-ыг ялагдсан үед чамгүй сайн удирдаж, гар хөлийг нь идэвхтэй байлгах ажлыг сайтар хийсэн гэдгээр нь намынх нь лидерүүд хүндэтгэдэг гэнэ шүү. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр түүний хувьд гэнэтийнх байсан ажээ. Учир нь, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай нэр дэвшихээр яригдаж байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сошиалаар ил тод Б.Гарамгайбаатарыг амлаж авснаар Н.Ганбаярт тойрог солих шаардлага гарсан байна. Үүнийг Н.Ганбаяр зөвшөөрөхгүй тул Хэнтий аймгийн энэ тойрогт МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэх шийдвэр дээр Д.Гантулга тунаж үлдсэн байжээ. Д.Гантулгын хувьд энэ бүхний эцэст шууд ялалт байгуулах гэхээс урьтан туршлага хуримтлуулана хэмээн сэтгэлээ дэвтээж байсан ч тэрээр 2016 оны сонгуульд ялалт байгуулж чадлаа. 1987 онд төрсөн залуухан УИХ-ын гишүүн Д.Гантулга, түүнд ажлын амжилт хүсье.
http://unuudur.mn/article/87680
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17946
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих