Монголчуудын сонголтоор ирэх дөрвөн жилд төр барих эрх баригчид өөрчлөгдөж байна. Мэдээж ялалтыг томоос том хариуцлага дагаж байгаа гэдгийг хэн хүнгүй ухамсарлаж буй болов уу. Тэрчлэн сошиал медиагаар энэ сонгуулийн дүнтэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн дундаас анхаарал татсан байр сууриуд олон байгаа юм. Тухайлбал, нийтлэлч Б.Баабарын жиргээ хэн хүний анхаарлыг татаж буй. Ингээд түүний жиргээнээс хүргэж байна. Тэрбээр:
-Ямар гоё сонгууль болов оо. Энэ бол МАН-ы төгсгөлийн эхлэл, АН-ы аугаа түүхэн ялалтын эхлэл.
-Би ардчилсан намдаа хайртай. Гэхдээ энэ сонгуульд ялагдаасай гэж өдөр болгон бурханд мөргөдөг байсан. Зи гээс салаасай гэж.
-Юутай ч гэсэн Хиншүү Гамбаа, Уянгыг сонгодоггүй миний ард түмэн ухаан дорой ч мэргэн шүү. Ард түмэндээ баяр хүргэе.
-Энэ сонгууль миний псимист төлөөслөөс өөр байсанд маш баяртай байна. Ардчилсан нам дээрэмчид луйварчдаасаа саллаа.
-@Temuujin_Kh Тэмүүжээн, Ардчилсан намыг шинэчлэх, луйварчдаас салгах шаанс гараад ирлээ шдээ. Сонгуулийн үр дүнд би баярлаад үхэх нь.
-Монголын ард түмнийг Зи Энхболд, Портуун нараас салгаж өгсөн ард түмэндээ баярлалаа.
-Ардчилсан нам ийм дээрэмчин луйварчдын удирдлагатайгаар улс монголоо л хорлоно шүү дээ.
-Би монголын ард түмний мэргэн сонголтыг биширч байна гэхчлэн жиргэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих