45 гаруй мянган хүн амтай Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 24 цагийн ажиллагаатай эмийн сан нэг ч байдаггүй. Энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдэх үүднээс аймгийн Засаг дарга С.Ганбатын санаачилгаар, Эрүүл мэндийн газар, Дорнод эм хангамж ХХК, Төгсфармакон эмийн сангуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан иргэдэд зайлшгүй шаардлагатай эм болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмээр тасралтгүй хүртээмжтэй уртасгасан цагаар үйлчилгээ үзүүлэх зорилгоор гэрээ байгууллаа.
Аймгийн баруун хэсэгт аймгийн Гаалийн газрын баруун талд байрладаг Дорнод эм хангамж ХХК-ний эмийн сан нь өдөр бүр 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулах юм. Харин зүүн хэсэгт 24 дүгээр байранд байрлах Төгсфармакон эмийн сан нь шөнийн 24 цаг хүртэл үйлчлүүлэгчид эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүн амыг жигд хүртээмжтэй хангах зарчмыг баримталан ажиллаж, эрхийн бичиг бүхий иргэдэд хөнгөлөлттэй эмийн жагсаалтын дагуу үнэ төлбөргүй эмээр жигд хүртээмжтэй үйлчилнэ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын, Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих