Эх түүх, их хаадын сэдэв агуулгаар дагнан үйл ажиллагаа явуулсан 20 шахам жилийн туршлагатай "Хаадын Сан”-гийн Эрдмийн Зөвлөл та бүхэнтэйгээ мэндчилж байна.
Монгол үндэстэн бидний бахархал болсон, мянганы хүмүүн их эзэн Чингис
хааны нэрээр архи дарс, шар айраг зэрэг согтууруулах ундааг нэрлүүлэхгүй
байх үндэсний хөдөлгөөнийг бид эхлүүлж байна. Түүх, соёл, урлагийн
бүтээлээс бусад төрлийн бүтээгдэхүүнд их хааны нэрийг ашиглуулахгүй байх
тогтоол шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын түвшинд
гаргуулах нь бидний зорилго юм. Хятад хэмээх их гүрний дунд цөөнх
үндэстэнд орох Өвөр Монголын ахан дүүс маань ийм шийдвэрийг хэдийнээ
гаргуулж чадсан байхад их хаадынхаа голомтыг сахиж суугаа, улс орныхоо
эзэн нь болсон монголчууд бид хамтдаа зүтгэвэл ийм шийдвэрийг гаргуулж
чадна хэмээн бид итгэж байна. Их хааныхаа нэрээр энэ мэт бүтээгдэхүүнийг
нэрлүүлж болохгүй учир шалтгааныг тоочиход үлэмж урт жагсаалт гарах тул
шалтгааныг нэг бүрчлэн дурьдахыг хойшлуулав.
Монгол хэмээх нэгэн
нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, Монголын үндэсний тулгар төрийг
түүчээлэн үүсгэсэн их хааныхаа нэрийг өргөмжлөн өргөж, дуу хоолойгоо
нэгтгэхийг ард түмэндээ уриалж байна. "Хаадын Сан”-гийн Эрдмийн Зөвлөл
болон эрдэмтэн мэргэдийн төлөөлөл ойрын өдрүүдэд Хэвлэлийн бага хурал
зарлах болно.
Их Хааны Сүр Сүлд Та Биднийг Ивээг!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих