Ойрын өдрүүдэд хэт их халж 34-38 градус хүрч дулаарахыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулаад буй. Тэгвэл наршихаас сэргийлэхийн тулд яах ёстойг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бэлтгэн хүргэж байна.
Наршихаас сэргийлэхийн тулд:
1. Наранд аль болох бага явах
2. Нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
3. Гар, хөл хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноос халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
4. Толгойгоо ойр ойрхон норго
5. Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ уугаарай.
6. Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс идэх тэс хүйтэн ус уух нь хоолой өвдөхөд хүргэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих