Эдийн засгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг "Неокон” компанийн
захирал Михаил Хазин Оросын Взгляд.ру сайтад "Эдийн засгийн хямралын
дараагийн давалгаа ирэх онд болно” хэмээн байр сууриа илэрхийлж,
нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.
Одоо бидний өмнө тулгараад байгаа
олон бэрхшээл, тухайлбал Украины хямрал нь хүн төрөлхтөний өмнө
тулгамдсан дэлхийн хэмжээний асуудлуудын ердөө нэг үр дагавар нь юм.
Өөрөөр хэлбэл, үүнтэй төстэй хүндрэл, үйл явцууд ойрын хугацаанд олон
улс орон, бүс нутагт бий болно. Тиймээс энэ тухай болж өгвөл олон удаа
ярьснаар эдгээр үйл явцын мөн чанарыг таньж, хямралыг даван туулахад
тустай байх болно. Энэхүү хямралын эдийн засгийн учир шалтгааныг бид
сүүлийн 10 жилийн турш ярилаа. Энэ нь сүүлийн 30 жилийн турш эрэлтийг
дэмжсэнээс айл өрхүүд олсон орлогоосоо илүү ихийг хэрэглэдэг болсонд
оршино. Тухайлбал, АНУ болон Европын холбоонд амьдардаг нэг өрх бодит
орлогоосоо 20-25 хувиар илүү зарлага гарагадаг. Өнөөдрийн байдлаар,
эрэлтийг дэмжих бүх арга хэрэгсэл барагдсан болохоор эрэлт буурч
байна.
Хувь хүмүүсийн эрэлт буурсанд суурь шалтгаан байгаа болохоор ойрын
үед хямралаас ангижирна гэх үндэслэл алга. Энэ бол бидний онол. Гэхдээ
энэ онолын дагуу хямрал хэзээ эхлэх болон ямар үе шатандаа явааг
тогтоох боломжгүй ба эдгээрийг олж мэдэхийн тулд нарийн ширийн
мэдээллийг нь нягтлах хэрэгтэй. 2008 оны хямралыг хувь хүмүүсийн өрийн
хэмжээ нэмэгдсэнээс урьдчилан харж болж байсан бол одоо бидэнд яг
ямар аюул тулгараад байна вэ. Шинжээчдийн олонхийн өгүүлснээр АНУ-ын
Хөрөнгийн бирж дэх "хөөс” аль эрт компаниудын эдийн засгийн бодит
үзүүлэлтүүдээс тасарч, эдийн засаг нь хямарч байхад үнэлгээ нь эрс
нэмэгдэж байна. Бид өөрийн сайт дээрээ "Ирэх 2015 оны дунд үеэс өмнө
энэ "хөөс” хагарна гэдгийг нэг бус удаа бичиж байсан.
Тэгтэл саяхан АНУ- ын Холбооны нөөцийн сангийнхан үүнтэй төстэй байр
суурьтай болох нь тодорхой боллоо. АНУ- ын Холбооны нөөцийн сангийн
Нээлттэй зах зээлийн тусгай хорооны сүүлчийн хуралдааны дараа тус
сангийн тэргүүн Жанет Йеллен хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг
доорх байдлаар тайлбарлаж болно. Тэрбээр ирэх 2015 онд Холбооны
нөөцийн сангаас бодлогын хүүг хэдэн хувь хүртэл эрс нэмэгдүүлэхээ
мэдэгдсэн. Зээллэгийн зах зээл, корпорациудын санхүүгийн өнөө- гийн
төлөв байдлыг хар галзан үзвэл бодлогын хүү нэмэгдсэнээс болж олон
тооны айл өрх, санхүүгийн байгууллага дампуурснаас санхүүгийн
тогтолцоо нурах нь гарцаагүй.
Өөрөөр
хэлбэл, бодлогын хүүг өсгөснөөр хямралын дараагийн давалгааг үүсгэх
юмуу нэг бол уг хямрал гарсны дараа инфляц хэт хөөрөгдөхөөс сэргийлэх
зорилгоор ийн хүүг нэмэх бололтой. "АНУ-ын Хөрөнгийн биржийн
үзүүлэлтүүд 2015 оны дунд үеэс өмнө буурна гэж үзвэл хатагтай Ж.Йеллен
уг хямралын дараа эрх баригчдаас баримтлах санхүүгийн бодит бодлого
ямар байхыг дүрсэлсэн боловч уналт болох тухай дуугүй өнгөрлөө. Энэ
нөхцөлд АНУ-ын зүгээс дэлхийн хэмжээнд ам.долларын гүйцэтгэх үүрэг эрс
буурч, бүс нутгийн валютууд хүчирхэгжихэд бэлтгэлээ базаахад нь тун
бага хугацаа үлджээ. Тэдний хувьд, бэлтгэлээ базаахад дээд тал нь нэг
жил хагасын хугацаа үлдсэн аж. Энэ хугацаанд тэд дэлхийн нөөцийн,
худалдааны гол валютын үүрэг гүйцэтгэдэг ам.долларын эргэлтэд хяналт
тавьж, дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлдэг нь буурахад бэлтгэх
шаардлагатай. Тиймээс хямралын шинэ давал гаан дээр хүчирхэгжих
валютуудад анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг.
Дээр
нь тэдгээр валютын ханш хэт чангарахаас сэргийлж, бодлоготойгоо уял-
дуулах хэрэгтэй болно. Ингэхэд ямар валютууд хүчирхэгжих боломжтой вэ.
Тухайлбал, евро, юань, рубль гэсэн гурван валют бий. Тэгвэл бид одоо
юуг харж байна, АНУ- ын зүгээс Европын холбоотой чөлөөт худалдааны
(үнэн хэрэгтээ Европын холбоог АНУ- ын худалдааны колони болгох) бүс
байгуулах хэлэлцээрийг эрс эрчимжүүлж, Украин дахь (Хятадаас Баруун
Европ руу дамжих Торгоны зам дээр орших) нөхцөл байдлыг хурцатгаснаар
Европын холбоо болон ОХУ-ыг сүрдүүлж байна.
Дээр
нь рубльтэй холбоотой нөхцөл байдлыг онцгой ярих хэрэгтэй. "Либераст”
гэдэг үгийг манай сайт дээр хэрэглэхдээ хувийн эрх чөлөөг гадны
аливаа хүчирхийллээс хамгаалахын төлөө тэмцэгч жинхэнэ либералуудыг
ОУВС юмуу олон улсын санхүүгийн авантюристуудаас /зальхай балмад
этгээдүүд/ биш харин Оросын төр засгаас хараат бус байлгах гэсэн зарим
нэгэн "Хувийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид”- ээс ялгах зорилгод
ашигладаг. Засгийн газар болон Төв банк дахь эдгээр либерастуудын
лобби рубльд суурилсан санхүүгийн тогтолцоог бий болгоход саад хийж
байна. "Сбербанк” болон төв банк хоёр анхнаасаа л бүтэхгүй нь тодорхой
төлбөр тооцооны шинэ системийг "Сбербанк”- ийн универсал картад
түшиглэн байгуулахаар тохиролцсоноос харж болно. Гэтэл "Сбербанк” нь
"Мастеркард”-ын лицензийг ашигладаг. Энэ бүхэн хэрэгжихгүй нь тодорхой
болмогц тэд өөр зохиомол хувьцаат компани байгуулж, нэгдсэн төлбөр
тооцооны системийн хүрээнд аль хэдийнэ хийчихсэн ажлыг бүгдийг нь
тэгээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
Манай Төв банкны бүх ажил өдгөө эдийн засгийг ам.доллараас хараат
байлгах, бүр улам хараат болгоход чиглэж байгаа нь тун харамсалтай.
Манай улсын гадаад улс төрийн бодлоготой харьцуулахад ингэх нь
харамсалтай байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, манай орны эсрэг авсан
хориг арга хэмжээ нь бидний үйл ажиллагаанаас болоогүй.
Үүнийг
Европын холбооны орнуудын жирийн иргэд болон дэлхийн хэмжээнд
бизнесмэнүүд хэрхэн хүлээн авч байгаагаас харж болно. Зарим орны төр
засгийн зүгээс Оросын эсрэг ажиллагаа явуулж байгаа нь АНУ илт дарамт,
шахалт үзүүлсэнтэй холбоотой. Гэхдийн хамгийн гол шалтгаан нь Оросын
тал Вашингтонтой урьд- чилан зөвшилцөөгүйгээс болсон. Эдийн засгийнх
нь хүндрэлээс болоод улстөрчид үнэхээр оновчтой цохилт хийж чадахгүй
байгаа нь өөр хэрэг. Гэхдээ тэд одоо эргэж буцах боломжгүй. Учир нь
ийм нөхцөлд хариу арга хэмжээ авахгүй бол бүх талаас бие даасан үйл
ажиллагаа явуулж эхэлнэ.
Д.Мөнхболд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1802
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих