Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги амралт зугаалга, зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан усны ослын үед ажиллах уснаас аврах ажиллагааны техник багаж, хэрэгслийн бэлэн байдал, усчин аврагчидын усны мандал дээр аврах ажиллагаа гүйцэтгэх, гүний шумбалтаар эрэн хайх, аврах ажиллагааны гүйцэтгэх багаж хэрэгслийг ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор Баянтүмэн сумын нутаг "Шаазан нуур"-нд 11 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаатай усчин аврагчын усны дадлага сургуулалтыг амжилттай зохион байгууллаа. Амралт зугаалагын улирал үргэлжилж байгаа тул ард иргэд гол, нуурын усанд ойрхон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Дорнод аймгийн Онцгой байдлын газар
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18026
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих