Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, уг ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох зорилгоор нийт яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт 4 дүгээр сарын 22-ны өдөр, болж өнгөрлөө. Монгол Улсын 21 аймгийг хамарсан” Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт” онлайн уулзалт хэлэлцүүлэг бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран 21 аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, харъяа хэлтэс агентлагуудын удирдлагуудыг хамруулсан "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр зохион байгууллаа. Тус уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс агентлагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд зэрэг 30 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцсон юм.
Уулзалтаар төрийн байгууллагуудаас 2013 онд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, түүнд өгсөн судлаачдын үнэлгээний талаар болон Монгол Улсын Авлигын индексийн дүн, түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, мөн төрийн төв болон орон нутгийн түвшинд тулгарч буй бэрхшээл, нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцаж, санал солилцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих