Тэдний дунд хамгийн өвөрмөц содон харагдаж байгаа нэг хүн бол яах аргагүй С.Жавхлан харагдав. 99 морьтонтой Төрийн ордонд ирсэн тэрбээр хүннү загварын цагаан дээл, цагаан юүдэн малгай тавьсан харагдах нь бусдаас онцгой буюу тэмээнээс тод тэмдэгтэй гэдгээ харуулав. Одоо тэрбээр урлагийн хүн биш, улстөрч боллоо. Нэр нэгтийн чих нэг гэгчээр, дөрвөн жил хамтдаа нэг танхимд суух гишүүд дунд ижил нэртэй 11 гишүүн байна.
Тодруулбал, С.Жавхлан, Б.Жавхлан, М.Энхболд, Л.Энхболд, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар байна. Тэдний нэрсийг дуудахдаа эхэндээ багахан будилах нь дамжиггүй. Түүнчлэн төстэй нэртнүүд ч олон байна. Тухайлбал, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл гээд хөврөхөөр байна. Хэрвээ дуучин Нара буюу М.Нарантуяа сонгогдсон бол хоёр Нарантуяа ч байхаар байжээ. Ийнхүү энэ удаагийн парламентад гурван аваргатай, хоёр дуучинтай, хоёр яруу найрагтай, гурван сэтгүүлчтэй л парламент бүрдэж байна даа.
Дашрамд дуулгахад, энэ удаагийн паралментад 13 эмэгтэй төр түшилцэхээр сонгогдсон бөгөөд нэг нь Завхан аймгаасн сонгогдсон АН-ын гишүүн З.Нарантуяа юм. Тэрбээр монгол дээлээрээ гоёсонгүй. Ингээд тангараг өргөх ёслол дууссаны дараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг З.Нарантуяа ганцаараа эсэргүүцэж татгалзав. Түүнийг албаар биш, кнопоо андуурсан байх гэж гишүүд болон телевиз харж суусан иргэд хоорондоо ярьж байна.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих