Шигшээ багийн тамирчид дээвэргүй автобусанд сууж, бөмбөрчдөөр хүрээлүүлэн хотын төвд хүрч хүрэхэд исландчууд тэднийг ёслол төгөлдөр хүлээн авсан байна.
Европын хамгийн жижиг орнуудын нэг болох Исландын баг ЕАШТ-ний 1/8-ийн шигшээ тоглолтод Английн шигшээг буулган авсан билээ.
Исландын хөлбөмбөгийн шигшээ багийнхан ням гарагт Францад 5:2 харьцаатай хожигдсон хэдий ч тэдний үзүүлсэн гайхалтай амжилт фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн хэвээр байна.
329 мянган хүн амтай энэ жижиг орны тамирчид хэсгээсээ амжилттай гарсан билээ.
Д.Нямтулга Эх сурвалж: МОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих