МҮАН энэ сонгуулиар АН-ыг дэмжиж орсон ч, үр дүн нь юу болсныг хаа хаанаа мэдэж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн байр сууриа хэвлэлд илэрхийлжээ. Тэрбээр АН-ын ялагдлын талаар хэлэхдээ "-АН сонгуулийн 76 тойрог бүхий жижгэрүүлсэн мажоритар тогтолцоог сонгохдоо сонгогчдын санал савлана гэж тооцож байсан байх аа. Гэхдээ өөрсдөө ялна гэж бодсон бололтой. Ялангуяа дангаараа хэзээ ч олонхи болж байгаагүй АН-ын хуучууллын хувьд эрсдэл хийгээд үзье гэж сэтгэсэн байх магадлалтай. Хичнээн том эрсдэл хийнэ төчнөөн том төлбөр төлдөг болохоор АН сонгогчдын 47 хувийн санал авсан ч 9 суудалтай хоцорлоо. Гэвч сонгуулийн энэ тогтолцоонд нэг асар чухал давуу тал бий. Тэр бол тогтвортой Засгийн газар бий болох нөхцөл юм. Цаашдын өрнөлийг харах л үлдлээ.” гэсэн байна. За харин АН-ын шинэчлэлийн талаа "-Нэлээд цаг авсан ажил болох буйзаа. Жижигрүүлсэн мажоритар тогтолцоо жинхэнэ утгаар сөрөг хүчин бий болгох нөхцөлийг үүсгэдэг гэж улс төрийн ухаанд үздэг. Энэ утгаараа МАНАН үзэгдэл Монголд дахин гарахааргүй болж байна. МАНАН намуудын төлөвшилд хортой байсан. Харилцан хяналт бүхий төр бүрдэхэд ч хортой байсан. АН-д бие даан өөрчлөн шинэчлэгдэх чадвар байгаа гэж бодож байна.” гэжээ. Тэрчлэн "-МАН эдийн засгийн тун хэцүү цаг үед Засгийн газраа байгуулахаар болж байна. Сонгогчид МАН-д эдийн засгаа хямралаас гаргах даалгавар өгсөн. Чадах чадахгүйн тухай биш чадах ёстой. Эдийн засаг уналтаас гарч босох нь аль нэг намын хүсэл биш бид бүхний хүсэл, эрмэлзэл. Хийж чадвал бүгдээрээ МАН-ыг дэмжье. АН ч бас хувь нэмрээ оруулах нь гарцаагүй.” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих