Польш-Португалын тоглолтын 110 дахь минутад талбайд Шамшир Карими хэмээх фанат гүйн гарч Криштиано Роналдог тэврэхийг хичээсэн. Гэлээ ч түүнийг хамгаалалтын албаныхан зогсоож, гаргасан юм. Тэгвэл тус фанатыг 500 еврогоор торгож, Францаас гаргасан бөгөөд Францын хил давах эрхийг тодорхой хугацаагаар хасчээ.
Фанат хийсэн үйлдлээ тайлбарлахдаа "Тэр миний шүтээн болохоор тэврэхийг хүссэн юм” гэж хэлсэн байна.
Роналдо руу гүйж тэврэхийг, харилцахыг хүссэн энэ Евро-гийн эхний тохиодол энэ биш юм. Үүнээс өмнө Португал-Австрийн тоглолтын үеэр нэгэн фанат мөн талбайд гүйн гарч ирсэн бөгөөд Роналдотой хамт зургаа авахуулж чадсан удаатай.
Р.Гэгээ
Times.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18084
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих