Өнөө жил цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчдад энэ жилийн хувьд илүү хариуцлагатай жил болж байгаагаараа онцлог юм. Харин Тулгар төрийн 2225 Их Монгол Улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилд ажил бүтээлээр амжилт гаргасан алба хаагчдад цагдаагийн цол олгоно. Цол олгох арга хэмжээ өнөөдөр 11.00 цагаас Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд болох ажээ.
Харин өнөө жилийн хувьд цагдаагийнхан их ажилтай байгаа юм. Учир нь саяхан болж өнгөрсөн УИХ ээлжит сонгууль болон төрийн их баяр наадам гээд араас нь залгуулаад АСЕМ гээд амрах завгүй амсхийх чөлөөгүй ажиллаж байгаа билээ. Харин энэ том ажлуудын ард гарсаны дараа ойн баяраа тэмдэглэх юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18093
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих