Баянгол дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих төв, Нийслэлийн жижиг дунд бизнесийн дэмжих төвтэй хамтран дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд зориулан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь аж ахуй нэгж байгууллага, хувиараа аж ахуй эрхэлдэг иргэдэд бие даан төсөл бичих анхан шатны ойлголт өгөх зорилготой аж. Сургалтад 70 гаруй хүн оролцсон бөгөөд төсөл бичих арга ухаанд суралцсаны дараа хөнгөлөлттэй зээлд хамраг-дах боломж бүрдэх аж. Тус дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл болох дээрх хүмүүст зориулсан уг сургалт гурав хоногийн турш үргэлжлэх юм байна.
-Сургалтын гол онцлог нь төсөл хэрхэн бичих талаархи ойлголтыг өгөх явдал. Төсөл гэж юу болох, төсөл бичихэд юун дээр анхаарах шаардлагатайг жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүнд сургалтаар дамжуулж өгснөөр эрхэлж буй бичил бизнес эсвэл хийхээр бодож төлөвлөж бу й бизнес санаагаа ажил хэрэг болгож эхлүүлэх орлогоо нэмэгдүүлэхэд нэлээд тус болно. Мөн санхүү, маркетингийн тооцоо хийж сурна. Хамгийн гол нь гурав хоногийн сургалтад сууснаар сертфикаттай болох давуу талтай. Энэхүү сертфикатийг хүлээн авсан иргэд зээлд хамрагдах эхний шалгуур үзүүлэлтийг хангах боломж бүрдэх давуу талтай.
Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэд захирал Э.Энхтөртэй сургалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
-Энэхүү сургалтыг зохион байгуулснаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд ямар давуу тал бий болох вэ?-Сургалтын гол онцлог нь төсөл хэрхэн бичих талаархи ойлголтыг өгөх явдал. Төсөл гэж юу болох, төсөл бичихэд юун дээр анхаарах шаардлагатайг жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүнд сургалтаар дамжуулж өгснөөр эрхэлж буй бичил бизнес эсвэл хийхээр бодож төлөвлөж бу й бизнес санаагаа ажил хэрэг болгож эхлүүлэх орлогоо нэмэгдүүлэхэд нэлээд тус болно. Мөн санхүү, маркетингийн тооцоо хийж сурна. Хамгийн гол нь гурав хоногийн сургалтад сууснаар сертфикаттай болох давуу талтай. Энэхүү сертфикатийг хүлээн авсан иргэд зээлд хамрагдах эхний шалгуур үзүүлэлтийг хангах боломж бүрдэх давуу талтай.
-Тэгэхээр сертфикаттай болсон иргэд бизнесээ өргөжүүлэхийн тулд хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ?
-Нийслэлээс нийт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөн хороо бүрт 100-150 орчим сая төгрөгийн зээл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Зээлийн дээд хэмжээ 10 сая гэж тогтоогдсон. Эхний нэг жил хүү болон эргэн төлөлт огт төлөхгүй. Энэ нь бизнес эрхлэгчдэд боломжийг нээж өгч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гол бэрхшээл нь барьцаа хөрөнгө байдаг. Энэ төрлийн бизнес эрхлэгчид том үйлдвэрүүдтэй өрсөлдөх гэхээр өөрийн актив буюу барьцаа хөрөнгөгүй байдаг. Тэгэхээр уг эрсдлийг нийслэл өөрөө даагаад барьцаа хөрөнгө дээр 10 хувь боломж олгон зээлд хамруулах гэж байгаа нь онцлог. Гурван жил дотор төлбөл зургаан хувь, таван жилийн хугацаанд төлбөл долоон хувийн хүүтэйгээр өгөх зээлийн нөхцөл яригдаж байгаа. Одоогоор зээлийг хариуцан ажиллах комисс хараахан байгуулагдаагүй байна. Гэхдээ иргэдийг хүлээлгэж, хугацаа алдахгүйн тулд ойрын үед зээлээ өгч эхлэнэ.-Дүүргээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар?
-Бидний одоо хийж буй ажил бол иргэдээ сургалтанд суулгаж чадавхжуулж байгаа явдал. Харин дараагийн шатанд зуны гурван сарын турш үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлыг хий-хээр төлөвлөж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг хорооллын "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд том асар барьж, зохион байгуулна. Төрийн оролцоог иргэдэд түргэн шуурхай хүргэх бидний зорилго эндээс харагдана. Үзэсгэлэнг ирэх сарын 5-аас эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд оролцох иргэдээс талбайн түрээс авахгүй. Эрхэлдэг үйлдвэрлэлийнх нь төрлөөр ангилан гаргана. Тухайлбал, оёдол, сүлжмэлийн иргэд эхний 14 хоног ажиллаж, дараачийн 14 хоног мужаан, модон эдлэлийнхэн, түүний дараа гар урлал, барилгынхан гэх мэтээр үйлдвэр эрхлэгчдээ жигд хамруулан дэмжих юм.-Сургалтын үр дүн хэзээ гарч, иргэд ямар хугацааны дараа төсөл бичих чадвартай болно гэж үзэж байна?
-Төсөл бичнэ гэдэг хэцүү. Энэ нь макро хэмжээний мэргэжлийн том ойлголт. Гурав хоног танхимын хичээлд суугаад төсөл бичнэ гэдэг боломжгүй зүйл. Тиймээс манай төв дүүргийн иргэдэд төсөлтэй холбоотой байнгын зөвлөгөөг өгч, суурийг нь тавьж байгаа.-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гол асуудал нь бүтээгдэхүүний борлуулалт байдаг?
-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд борлуулалтын суваг байдаггүй. Тэгэхээр танилын хүрээнд эсвэл лангуун дээр тавих зэргээр л бараа, бүтээгдэхүүнээ борлуулдаг. Түүнээс аль нэг компанитай гэрээ хийж, тогтмол авна гэсэн зүйл-гүй. Тийм учраас дээрх үзэсгэлэнгээр дамжуулж хүмүүст танигдана гэж бодож байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс удахгүй вэбсайт ажиллуулж эхлэнэ.
М.ЯНЖИНЛХАМ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1811
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих