Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын
хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр нээлтээ хийж
байна. Эл өдрийг тохиолдуулан гадны жуулчдын сэтгэгдлийг сонслоо.
Швейцариас ирсэн Эрик, найз бүсгүй Сандратайгаа аялаж, амарч яваа юм
байна.
-Наадмын сэтгэгдлээс хуваалцаач?
-Сэтгэгдэл өндөр байна. Монгол наадам төсөөлж байснаас маш өргөн цар хүрээтэй болдог юм байна.
-Монголд хэр удах вэ? Юу хийхээр төлөвлөж байна?
-Монголд хоёр долоо хонох төлөвлөгөөтэй байгаа. Монголд наадам үзчихээд говь үзэх төлөвлөгөөтэй байна.
-Монгол үндэсний дээл сайхан зохиж байна. Хаанаас авсан бэ?
- Монгол дээл өмсөж үзэхийг хүссэн. Өчигдөр хайж байгаад энэ дээлийг авсан.
-Өөрийн орны ямар баяртай адилтгаж үзэх вэ?
-Эрик: Францын үндэсний баяраар цэрэг армийнхан
жагсаад, ерөнхийлөгч нь үг хэлээд л болчихдог. Монголчууд шиг өргөн
дэлгэр бүгдээрээ цуглаад ингэж тэмдэглэдэггүй.
-Сандра: Швейцарт наймдугаар сарын нэгэнд үндэсний
баяр нь болдог. Монголд яг олимп үзэж байгаа юм шиг их өргөн цар
хүрээтэй гайхалтай болж байна.
-Танд хамгийн их таалагдсан зүйл юу вэ?
-Эрик: Эрийн гурван наадам сонирхолтой байна. Бөх
үзсэн. Одоо сур харваа үзнэ. Харин ганц хэцүү байсан юм нь нээлт үзэхэд
маш олон хүн байсан учраас суудалдаа очиход хүртэл шахцалдаад хэцүү
байлаа. Хүмүүс урдуур таглаад, суудалдаа суухгүй хоёр хажуу талаар
зогссон байдалтай байсан. Гэхдээ энэ яахавдээ. Бусдаар бол сайхан
байлаа.
-Сандра: Хэцүү байсан зүйл дээр Эриктэй санал нэг
байна. Таалагдсан зүйл нь пуужин хөөрч, шүхэртэй хүмүүс бууж ирнэ гэж
төсөөлөөгүй. Энэ үнэхээр таалагдсан.
Г.Уранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18137
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих