Эдгээр өдрүүдэд Дорнод аймгийн Чулуунхороот сум байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.
Манж дайчин улсын зах таван харуулыг Монголчууд сахин байхын цагт Монгол, Орос, Манж гүрний чөлөөт худалдааны боомт маягаар тус сумын үндэс суурь тавигдсан түүхтэй. Богд хаант Монгол улсын үед Баргын Манлайбаатар вангийн отог хошуунд Богд эзэн хаанаас зарлигаар эзэмшүүлж 1925 онд хувьсгалт Монгол улсын Амгалан хан уулын хошуу нутаг, хожим нь зүүн дөрвөн аймгийн мал тууварлан тушаах боомт газар, Монгол улсын зүүн хойд хилийн албан ёсны хаалга дамжлага бааз байж байгаад Дорнод аймгийн Чулуунхороот сумын "Эрээнцав” сангийн аж ахуйн эзэмшил газар болсон.
Чулуунхороот сум нь анх Дашбалбар сумын нутаг Чулуунхороот гэдэг газар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор мал үржүүлэх ажил эрхэлсэнЧулуунхороот сангийн аж ахуй гэдэг нэртэйгээр 1956 онд байгуулагдаж атар газар эзэмшин үр тарианы чиглэлээр ажиллаж 1962 онд одоогийн Эрээнцав гэдэг газарт шилжин ирсэн.
Тус сумынхан ойдоо зориулан олон бүтээлч ажил хийж байгаа бөгөөд сумын төвөө тохижуулан бүтээлч ажил, их цэвэрлэгээ хийхийн зэргэцээ шинэ наадмын талбайтай болжээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих