1. Хандлагын хvч
Бидний аз жаргал амьдралд хандах хандлага дээр минь тогтоно.Бидний оюун ухаан ,сэтгэл санаа бэлэн байгаа тэр л хэмжээгээр бид аз жаргалтай байна.Аз жаргал гэдэг нь бидний хэзээ ч хаана ч хийж болох сонголт.Зөв талаас нь олж харж чадвал зовлон бэрхшээл бvрээс эерэг сайн тал нь олдоно.Та энэ мөчөөс эхлэн юм бvхнээс сайныг эрж хай.Ямарч хvнд бэрх,хямралтай vе тохиолдсон vед дараах гурван асуултыг өөрөөсөө асу
1. Энэ нөхцөл байдалд гайхамшигтай зvйл юу байна вэ? Энэ нөхцөл байдалд гайхамшигтай юм юу байж болох байсан бэ?
2. Юу нь төгс бус байна вэ?
3. Энэ vйл явцаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ?
Гадаад нөхцөл байдал биш,бидний бодол санаа л өөрийгөө зовоож,эсвэл аз жаргалгvй болгож байдаг.Бодол санаагаа удирдсанаар аз жаргалаа удирдана.
2. Бие махбодын хvч
Хөдөлгөөн нь мэдрэхvйд нөлөөлнө. Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийг хямралыг багасгаж,бидний биеийг таатай сайхан байлгах химийн урвалуудыг идэхжvvлнэ.Боломжтой бол өдөр бvр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар хичээллэх хэрэгтэй.Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхvйг бий болгоно.
3. Хором хормоор амьдрахын хvч
Аз жаргал нь жил,сар,долоо хоногоор,тэр байтугай өдөрт ч байдаггvй.Бид хором бvрээс сайн сайханыг олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна.Дуртатгал нь онцгой гойд хормуудаас бvрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул.
4.Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хvч
Хvн өөрийгөө хэн гэж бодно тийм л
байна.Бид өөрсдийгөө ямар хvн гэж ойлгож байна,тийм л хvмvvс юм.Бид
өөртөө сэтгэл хангалуун биш байвал бvх амьдралдаа сэтгэл хангалуун биш
байна гэсэн vг. Хvн бvр өвөрмөц давтагдашгvй.Хэн нэгний хvн болж төрөх
боломж нь 300 мянган тэрбумаас ганц байсан учраас хvн бvр ялагч юм.Бусад
хvмvvс нь бидний толь,гэхдээ нөлөөтэй тольнууд юм.өөрийнхөө тухай буруу
төсөөлөл,шvvмжлэлт бодлоосоо ангижран өөрийнхөө эерэг сайн дvрийг
бvтээхийн тулд дараах зvйлсийг хийх хэрэгтэй.Vvнд:
-Та ямар хvн болохыг,хэн байхыг хvсч байна,vнэхээр яг л тийм юм шигээр биеэ авч явах
-Таны юу өөрт чинь таалагдаж байна вэ?өөрийнхөө ямар зан чанарыг хvндэлж байна вэ? гэдгээ өөрөөсөө асуу.
5. Зорилгын хvч
Зорилго нь бидний амьдралд утга
учир,агуулгыг бий болгодог.Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон
шаналалаас ангижрахад төдий бус,жаргал цэнгэлд хvрэх арга замд оюун
санаагаа төвлөрvvлэхэд тусалж чаднa. Бvх зорилгоо жагсаан бичээд:
- Өдрийн турш vе vе,
- Орой унтахын өмнө уншиж бай.
6. Хошигнолын хvч
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж
аз жаргалын мэдрэмжийг бий болгоно.Инээд нь анхаарал төвлөрөлтийг
сайжруулж,ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлvvлнэ.Ямар ч
тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно.”Энэ явдалд муу зvйл
юу байна вэ?” гэж асуухын оронд "Vvнд инээдтэй зvйл юу байна вэ?” эсвэл
"Vvнд инээдтэй зvйл юу байж болох байсан бэ?” гэж асуу.
1.Аар саар зvйлд бvv санаа зов.
2.Амьдралын ихэнх нь аар саар зvйлээс бvрддэгийг сана.
7. Өршөөн уучлахын хvч
Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх тvлхvvр билээ.Танд vзэн ядалт,хорсол гомдол vлдсэн бол аз жаргалтай байх боломжгvй.Гомдол тээснээсээ болж танаас өөр хэн ч шаналахгvйг сана.Алдаа эндэгдэл,бvтэлгvй явдлууд нь амьдралын сургамж болно.Бусдыг уучил.өөрийгөө уучил.
8. Өглөгийн хүч
Эд юмыг олж авснаар,эзэмшисэнээр аз жаргалыг олохгvй.Аз жаргалын нууц нь бусдад өгөх,бусдад туслах чадварт оршино.Бид бусдад хэдий их баяр баясгалан,аз жаргал өгнө,өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн vг.Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бvтээх өдөр тутмын арга юм.
9. Харилцааны хүч
Амьдралын чанар нь хvмvvстэй харилцах харилцааны чанараар тодорхойлогдоно.Хэн ч эзгvй арал дээр амьдардаггvй.Хvн бvрт бусад хvмvvс хэрэгтэй байдаг.Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай,хvнд бэрх цагийг арай хөнгөн болгодог.Бусадтай хуваалцаж буй баяр баясгалан 2 дахин vржиж,бусадтай хуваалцаж буй зовлон бэрхшээл 2 дахин буурна.
10. Итгэлийн хүч
Итгэл нь жинхэнэ аз жаргалын суурь болдог. Итгэлгvйгээр аз жаргал удаан vргэлжлэх аргагvй. Итгэл нь хvмvvст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, тvгшvvр, гутрал, сандралаас чөлөөлнө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих