Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журмыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд болон Улаанбаатар хотоос тодорхой тооны оюутнууд Зэвсэгт Хүчний 0327-р ангид алба хааж байна. Тус хөтөлбөр өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн танхимын сургалтаа явуулсан бөгөөд 7 дугаар сараас эхлэн оюутан цэргүүд хээрийн сургуулилтад гарч, цэргийн ерөнхий бэлтгэл болон цэргийн мэргэжлийн тусгай бэлтгэлд хамрагдаж байна.
Оюутан цэргүүд хээрийн гаралтанд гарч, цэргийн мэргэжлийн баримжаа олгох сургалт, тасаг тоотын жигдрэлт, цэргийн тангарга өргөх ажиллагаанд бэлтгэх сургалтуудын хүрээнд цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл ерөнхий болон тусгай тактик, амьд гарах арга ухаан, тасгийн буудлагатай хээрийн сургууль зэрэг 560 цагийн хичээлийг үзнэ.
Оюутнууд мэргэжил боловсрол эзэмшихийн зэрэгцээ зуны амралтаараа
цэргийн албаа хааж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж буй аж.
Түүнчлэн хугацаат цэргийн албан хаагчидтай харьцуулбал хэдий богино
хугацаанд суралцаж байгаа ч сурах идэвхи чармайлт, сэтгэл зүйн тал дээр
сайн байгаа гэдгийг цэргийн мэргэжлийнхэн болон эцэг эхчүүд хэлж байна.
Б.Отгонбавуу
"Монголын мэдээ" сувгийн Дорнод аймаг дахь сурвалжлагч
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих