Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Халх сурын харвааны шилдгээр Завхан аймгийн уугуул, Эрдэнэт Уул баяжуулах үйлдвэрийн Дамдинбазарын Дэмбэрэлсайхан тодорч шинэхэн Монгол Улсын мэргэн цолтон боллоо.
Аймгийн мэргэн Баасанхүүгийн Ёндонсүрэн түрүү байрын төлөө товх харваж 2-р байр эзэллээ. Энэ жилийн наадмын Халх сурын 3-р байрт Хөвсгөл аймгийн харваач Ж.Тулга, 4-р байрт Монгол Улсын Гоц мэргэн Л.Отгонбаяр, 5-р байр Чинбаяр тус тус шалгарлаа.
Энэ жилийн Үндэсний сурын эмэгтэй харваачдаас Өвөрхангай Нарийн тээл сумын уугуул, аймгийн мэргэн, нийслэлийн 52-р сургуулийн харваач Б.Пунсалдулам түрүү байрт шалгарч Улсын мэргэн харваач цолтонг нэгээр нэмж чадлаа. Тэрбээр 37 оноотой түрүү харваачийн төлөө тунасан гурван мэргэний товх харваанд гурав ухарч харван ийнхүү тэргүүллээ.
Дорнод аймгийн Баяндун сумын харваач спортын мастер Ч.Гандаваа дэд байр эзэлж, Увс аймгийн уугуул хошой мэргэн Д.Норжмаа3-р байрт шалгарсан бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа /2008, 2012 онд улсын наадамд түрүүлж, 7 удаа дэд байр, 2 удаа 3-р байрт шалгарч байсан юм./ 4-р байрт шалгарлаа. Харин 5-р байрын эзнээр Мөнх-Амгалан тодорсон юм.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих