Биднийг хүрээлэн буй байгалийн бүхий л үзэгдэлүүд нь тодорхой цаг
хугацааны дотор явагддаг билээ. Ийм учраас цаг хугацааг тооцоолон
бодохгүйгээр орчлон ертөнц дээрх байгаль нийгмийн үзэгдлүүдийн зүй
тогтол жам хуулийг төсөөлөх боломжгүй нь мэдээж юм.
Ф.Энгельс Анти-Дюринг зохиолдоо:
"Бүх ахуйн хэлбэрийн үндэс нь уг чанартаа огторгуй ба цаг хугацаа юм" гэжээ.
"Мэргэд гарахын оронд... "номд"өвчингүй ардын 360 амьсгалыг нэгэн хоног, тэр гучийг нэгэн сар, тэр арван хоёрыг жил" хэмээн бичжээ.
1712 онд "Солбицон барих бодрол бичиг" номд "нарны хоногийн 365-ыг тэгш тоо болгон хувиргаж 360 хоног гэнэ" гэжээ.
Дөрвөн жил бүр өндөр жил байдаг.
"Жил бүр хулгана тэргүүтэн 12 жил хийгээд тэр нэжгээдийг таван махбодоор ялгавал жаран болно".
Жилийн дараалсан гурван сар бүр нь нэгэн улирлыг үүсэн гэж бичсэн бий.
Хоногийн цаг мөчийг "Наран цаг" зурхайн цагийн хүрд, муурын нүдэн цаг, тооноор туссан нарны туяа зэргээр хэмждэг байсан.
Он тооллын үүсэл улс орон бүрд өөр өөр гарал үүсэлтэй.
Монголчууд 12 жилийг таван махбодоор ялган цаг улирлын тооны бичгийг (12x5 60) жаран жилээр зохиожээ. Түүнийг улам хөгжүүлэн анх 1027 оны гал туулай жилээс дугаартай жарныг эхэлжээ.
Хуучин зурхайн цаг тооны нэг цаг нь одон орны хоёр цагтай тэнцүү юм.
Одоогоос таван мянган жилийн өмнө сар нэг удаа дүрсээ хувьсган орчих хугацааг нэг сар хэмээн тогтоосон нь билгийн тооллын үндэс болжээ.
Монголчууд жаран жилийн анхны цаг тооны бичгийг 1027 онд зохион хэрэглэсэн боловч түгээмэл хэрэглэх лит-ийг анх 1554 онд Да хүрээнд Д.Ишбалжир зурхайч зохиожээ.
Лит-д түүхэн баримт, нэрт эрдэмтний намтар зэрэг тэмдэглэл, тэр жилийн үр (хур бороо, ган, зуд, үр тарианы ургац) зэргийн урьдчилсан тойм, наран саран бусад таван гарагийн байршил тооллыг бичиж, нар сарны хөдөлгөөн (хиртэлт)-ийг тооцон тодорхойлдог учир нар сарны хосолмол календарь ч гэж болно.
№ Монгол нэр Түвд нэр Энэтхэг нэр Орос нэр
1 Нарав хишиг өдөр 7дахь Ням Адьяа Цолнца
2 Саран Даваа Сумьяа Луна
3 Гал гараг Мягмар Ангараг Марс
4 Усан гараг Лхагва Буд Меркурий
5 Модон гараг Пурэв Бархасбадь Юпитер
6 Төмөр гараг Баасан Сугар Венера
7 Шороон гараг Бямба Санчир Сатурн
Цаг хугацааны эргэлтэд долоо хоног шийдвэрлэх нөлөөтэй байдаг.
• Энх амгалангийн анхдугаар он 1661 оноос
• Тэнгэр тэтгэсний анхдугаар он 1735 оноос
• Төр гэрэлтийн анхдугаар он 1821 оноос
• Олноор өргөгдсөний анхдугаар он 1911 оноос
• МАХ-ын Монгол Ардын Хувьсгалын ойг 1921 оноос тус тус эхлэн тоологдож түүхэнд бичигдсэн байдаг.
Эдгээр он цагийн тооллын учир, үүсэл уламжлалыг түүхэн талаас нь судалж мэдсэн байх нь манай үеийн хүүхэд залуучуудад үндэсний ёс заншлаа мэдэхэд ч ач холбогдолтой болно.
Ф.Энгельс Анти-Дюринг зохиолдоо:
"Бүх ахуйн хэлбэрийн үндэс нь уг чанартаа огторгуй ба цаг хугацаа юм" гэжээ.
Монголчууд цаг хугацааг хэмжихдээ:
Цаг, мөч, өдөр, хоног, долоо хоног, сар, улирал, жил, жаран, зуун, эрин үе зэрэг хэмжүүрүүд ашигладаг байжээ."Мэргэд гарахын оронд... "номд"өвчингүй ардын 360 амьсгалыг нэгэн хоног, тэр гучийг нэгэн сар, тэр арван хоёрыг жил" хэмээн бичжээ.
1712 онд "Солбицон барих бодрол бичиг" номд "нарны хоногийн 365-ыг тэгш тоо болгон хувиргаж 360 хоног гэнэ" гэжээ.
Дөрвөн жил бүр өндөр жил байдаг.
"Жил бүр хулгана тэргүүтэн 12 жил хийгээд тэр нэжгээдийг таван махбодоор ялгавал жаран болно".
Жилийн дараалсан гурван сар бүр нь нэгэн улирлыг үүсэн гэж бичсэн бий.
1840 оны үед Монголчууд арван хоёр жилийн давтамжтай жаран жилийн цаг улирлын тооны бичиг зохион хэрэглэж байжээ.
Тэр
үед цаг хугацааны нэгжүүд: жаран, жил, улирал, сар, хоног, цаг, мөч,
хувь, чинлүүр, амьсгал, хором, эгшин, дэнсээ гэдэг байжээ.Хоногийн цаг мөчийг "Наран цаг" зурхайн цагийн хүрд, муурын нүдэн цаг, тооноор туссан нарны туяа зэргээр хэмждэг байсан.
Он тооллын үүсэл улс орон бүрд өөр өөр гарал үүсэлтэй.
Эртний Грект уралдаан тэмцээнээс, Римд Ром хотыг байгуулсан өдрөөс эхлэн тоолж ирсэн түүхтэй.
Нарны эргэлтээр тоолохыг аргын тоолол, сарны эргэлтээр тоолохыг билгийн тоолол гэнэ.Монголчууд 12 жилийг таван махбодоор ялган цаг улирлын тооны бичгийг (12x5 60) жаран жилээр зохиожээ. Түүнийг улам хөгжүүлэн анх 1027 оны гал туулай жилээс дугаартай жарныг эхэлжээ.
Монголын өвөг Хүннү нар хоёр мянган жилийн өмнө 12 жилтэй он цагийн тоолоп хэрэглэж байсныг баталсан 12 жилийг товойлон урласан хүрэл толь 1964 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгаас олдсон байна.
Дорно дахины одон зурхайн цаг тооны бичгийн үндэс нь яст мэлхий байжээ.Эрт цагт тооны ухаанд авьяастай нэгэн монгол залуу нуурын хөвөөн дээр байсан нэгэн амьтныг харваж унагаад очиж үзэхэд яст мэлхий байжээ. Түүний дүрс байдлыг шинжиж үзэхэд. Зоон дээр 12 хэсэг дөрвөлжинтэй, таван махбодын дүрстэй байсан учир жаран жилийн цаг тооны бичиг зохиох болон зурхайн самбарыг бүтээжээ.
Монголын тоочид од гаригуудын хөдөлгөөний давтагдах хугацааг "жил" гэж авчээ.
Жилийг 360 хоног, 12 сар, 24 улирал болгосон ба хоногийг 12 цагбО мөч, 21600 амьсгал гэж үзээдхоногийг шөнийн 8хувь, өдрийн 14 хувь бүгд 22 хувь гэдэг байжээ.Хуучин зурхайн цаг тооны нэг цаг нь одон орны хоёр цагтай тэнцүү юм.
Одоогоос таван мянган жилийн өмнө сар нэг удаа дүрсээ хувьсган орчих хугацааг нэг сар хэмээн тогтоосон нь билгийн тооллын үндэс болжээ.
Монголчууд жаран жилийн анхны цаг тооны бичгийг 1027 онд зохион хэрэглэсэн боловч түгээмэл хэрэглэх лит-ийг анх 1554 онд Да хүрээнд Д.Ишбалжир зурхайч зохиожээ.
Лит-д түүхэн баримт, нэрт эрдэмтний намтар зэрэг тэмдэглэл, тэр жилийн үр (хур бороо, ган, зуд, үр тарианы ургац) зэргийн урьдчилсан тойм, наран саран бусад таван гарагийн байршил тооллыг бичиж, нар сарны хөдөлгөөн (хиртэлт)-ийг тооцон тодорхойлдог учир нар сарны хосолмол календарь ч гэж болно.
Сарны эргэлтээр байгалийн үзэгдлийн үедэл давтагдах зүй тогтоолд үндэслэсэн цаг хугацааны хэмжүүрийн системийг цаг улирлын тооны бичиг гэнэ.
Долоон гарагуудын нэр№ Монгол нэр Түвд нэр Энэтхэг нэр Орос нэр
1 Нарав хишиг өдөр 7дахь Ням Адьяа Цолнца
2 Саран Даваа Сумьяа Луна
3 Гал гараг Мягмар Ангараг Марс
4 Усан гараг Лхагва Буд Меркурий
5 Модон гараг Пурэв Бархасбадь Юпитер
6 Төмөр гараг Баасан Сугар Венера
7 Шороон гараг Бямба Санчир Сатурн
Цаг хугацааны эргэлтэд долоо хоног шийдвэрлэх нөлөөтэй байдаг.
Монгол түүхэнд тэмдэглэгдсэн зарим он тооллыг тодорхойлбол:
• Монголын цагаан сарыг Чингис хааны зарлигаар 1206 оны хавар барс сард анх удаа төр ёсны болон нас нэмсний баяр, ахмад настны баяр болгон тэмдэглэсэн байна.• Энх амгалангийн анхдугаар он 1661 оноос
• Тэнгэр тэтгэсний анхдугаар он 1735 оноос
• Төр гэрэлтийн анхдугаар он 1821 оноос
• Олноор өргөгдсөний анхдугаар он 1911 оноос
• МАХ-ын Монгол Ардын Хувьсгалын ойг 1921 оноос тус тус эхлэн тоологдож түүхэнд бичигдсэн байдаг.
Эдгээр он цагийн тооллын учир, үүсэл уламжлалыг түүхэн талаас нь судалж мэдсэн байх нь манай үеийн хүүхэд залуучуудад үндэсний ёс заншлаа мэдэхэд ч ач холбогдолтой болно.
Цаг тооны бичиг (Цагалбар)-ийг оросоор календарь, хятадаар хуанли гэдэг юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1820
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих