2030 он гэхэд ОХУ, АНУ, Хятад, Энэтхэг, Францын арми дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг байх болно. Энэ нь АНУ-ын цэрэг-улс төрийн хэвлэл The National Interest-д бичсэн тухай ТАСС мэдээлэв.
Нийтлэлийн зохиогч, цэрэг армийг идэвхтэй хөгжүүлэхэд, хамгийн сүүлийн үеийн технологи, улс орны удирдлагын дэмжлэг, шинэ зэр зэвсэгийг тактик дээр турших чадвар хандлага зэргийг авч үзжээ.
Зохиогч мөн Оросыг зэвсэгт хүчний хөрөнгө оруулалтын урсгал нь эдийн засгийн өсөлттэй нь тэнцэнэ гэж. Ирээдүйд ОХУ-ын цэргийн технологид л асуудал тулгарч болох юм. Гэхдээ хөршүүдийнх нь хэвлэлд бичиж буйгаас харвал, Оросын армийн зориг хатуужилд хайртай байсаар байх болно.
2030 онд АНУ-ын армийн шинэчлэн боловсруулсан цэргийн аж үйлдвэрийн цогцолбор систем нь байлдааны өндөр бэлэн байдалд байх болно. Гэсэн ч АНУ нь бусдыг удирдах дуртай учир америкийн цэргийн нэгжүүдийг маш их задалдаг учир удаан хугацаагаар тэмцэхэд бэрхшээлтэй.
БНХАУ-ын арми үндэсний нөөц, технологио нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Улс орных нь идэвхтэй эдийн засгийн хөгжлийн улмаас Ардын чөлөөлөх армийг орчин үеийн зэвсэглэлээр хангах чадвартай. Дээрээс нь Хятадын арми- дэлхийн хэмжээний хамгийн том нь. Түүний цорын ганц сул тал нь байлдааны туршлага дутмаг.
Зохиогч, Энэтхэгийн цэрэг хятадынхаас эсрэгээр, өргөн хүрээтэй байлдааны туршлагатай гэж бичжээ. Гэхдээ сул тал нь техникийн тодорхой хоцрогдол гэжээ. Энэтхэг энэхүү "нүх"-ээ ОХУ, АНУ, Израиль болон бусад улс орноос зэвсэг худалдан авах замаар хаах гэж оролдож байна.
Материалын зохиогч, Европын орнуудын тухайд 2030 онд Францын арми хамгийн их хүч чадалтай байх болно гжээ. Засгийн газраас улс орныхоо зэвсэгт хүчнийг бүрэн дэмждэг.
М.БаярТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих