Ардын хувьсгалын 95, Дорнод аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам өчигдөр Буриад сурын харваагаар эхэлсэн юм.
Энэ жилийн баяр наадмын үндэсний сурын харваанд Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Д.Бор-Охин тэргүүтэй 130 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж буй юм. Ялангуяа улс аймгийн 10 гаруй мэргэн, 50 гаруй спортын мастер оролцож буйгаараа онцлог болж байна.
Өнөөдөр хүүхдийн болон халх сурын харваа, залуу харваачдын бооцоот тэмцээн тус тус явагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих