Дөнгөж өчигдөрхөн өөрийг нь болзоонд урьсан нэгэн эрхэмд татгалзсан хариу өгч, огт өөр газрыг зорьсон дуучин Нара амттай хоолоор сэтгэлээ баясгажээ. Уг нь болзоонд явахаар сэтгэл догдлон урьдын сэвсгэр үс, тод будгаа эргүүлж авчирсан ч нэг л тиймхэн санагдаад болоогүй юм байх. Иймээс өөрийнхөө очих дуртай”German prime doner” ресторанд амттай хоол захиалж идээд ганцаараа байхыг илүүд үзсэн гэдгээ тэрбээр ингэж өгүүлжээ.
"Болзоонд явсангүй оронд нь дуртай юмаа идчихлээ, би их зожиг хүн болж байх шиг байна уу даа. Ганцаараа хоол идээд огт ганцаардсан мэдрэмж төрөхгүй, харин ч бүр сайхан санагдах шиг. Гэснээс найзуудаа Гэгээнтэнд байдаг дөнэр унгар гуляш шөл заавал идэж үзээрэй за юу. Ёстой гоё амттай. Одоо харьж гэрээ цэвэрлэе дээ. Болзоонд урьсан хүндээ үнэнээ хэлээд уучлал гуйчихлаа, нэг л тийм фийлинг” хэмээн сэтгэл хангалуун бичсэн Нара мөд болзоонд явахгүй нь бололтой.
С.Цахиур
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих