"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил "Учиртай гурван толгой” дуурь, "Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм.
Харин ирэх наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд "Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд "Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож Монголын уран нугаралтыг Геннисын номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг 8 дугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхэд нээлттэй юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих