УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Мэргэжлийн хүн томилж байгааг дэмжиж байна. ОБЕГ орчин үеийн хүчирхэг технологитой болох ёстойг анхаараарай. Усанд хүүхэдтэйгээ урссан эх, гал түймрийн аюулыг анхаараарай. ШӨХТГ-ын хувьд шударга өрсөлдөөн Монголд байхгүй болсон.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Юуны өмнө баяр хүргэе. Гэхдээ захиж хэлэх зүйл байна. Ард түмэн асар их итгэл, хариуцлага хүлээлгэснийг санаж яваарай. Парламент, засгийн газрын зааг хязгаарыг мэдэж яваарай гэв. Сайныг чинь дэмжинэ, саарыг чинь хариуцлага тооцно гэдгийг бүх гишүүдэд хэллээ.
Үүний дараа У.Хүрэлсүхийг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад томилох эсэхээр санал хураалаа. Санал хураалтад 64 гишүүн оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томиллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих