
Дорнод аймагт архидалт буурч байна. Оны эхний 7 сарын байдлаар архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 2370 хүнийг саатуулжээ.
Энэ урьд оныхоос 11,5 хувиар буурсан тоо юм. Хэдийгээр архидалтын хэмжээ буурч байгаа ч саатуулагдсан хүмүүсийн 7,8 хувь нь эмэгтэй хүн байгаа нь эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд илүүтэй архинд донтож байгаагийн нэг илрэл юм. Дээрх тоо мөн урьд оныхоос өссөн үзүүлэлт юм. Мөн насанд хүрээгүй иргэдийн архидан согттуурах үзэгдэл 75,0 хувиар өссөн байна.
Б.Туяа
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих