Энэ жил Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ой тохиож байгаа
билээ. Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид ойн баяраараа
хийсэн бүтээснээ үнэлүүлж цол нэмлээ.
Аймгийн Цагдаагийн газрын ажилтан цагдаагийн ахмад Б.Баатардоржыг
хошууч цолоор, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтуяаг ахмад цолоор,
сэтгэл зүйч Ү.Алтантуяаг дэслэгч цолоор, цагдаа, цагдаагийн дэд ахлагч
Х.Баатартулга, А.Эрхэмсайхан, Д.Дашхүү нарыг ахлагч цолоор шагнасаныг
Цагдаагийн газрын дарга удирдлагууд гардуулан өгчээ.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн
аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж
байгаа мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтангэрэлийг ЦЕГ-ын "Баярын
бичиг”-ээр, харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Энхболдыг Хууль
зүйн яамын "Хүндэт жуух” бичиг, хэв журмын байцаагч, цагдаагийн ахлах
дэслэгч Д.Пүрэвбаатар, зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэн нарыг
ЦЕГ-ын "Хүндэт жуух” бичгээр шагнаж урамшуулсан байна.
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18297
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих