Америкийн десантын цэргийн ангийн 150 албан хаагч Польшид газардлаа.
Ойрын өдрүүдэд 450 цэрэг нэмж ирэх юм байна. Барууны орнууд болон ОХУ-ын
хоорон дохь таагүй байдааас уүдэн НАТО Польш, Литва, Латви, Эстонид
хамтарсан сургуулилалт хийх гэж байгаа юм.
АНУ-ын Элчин сайд Стивен Маллын хэлснээр америкууд Польшийн аюулгүй байдаыг хангах үүргээ НАТО-гоор дамжуулан батлан харуулах гэнэ. Украины зүүн хэсэгг байдал тогтворгүй болж, оросууд 40 орчим мянган цэргээ байрлуулсанд Польш тэргүүтэй зүүн Европын орнууд ихээхэн түгшиж байна.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Барак Обама оросуудад дахин хатуухан сануулга өгч, ойрын уед шинэ хориг арга хэмжээ авахаа анхааруулжээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаныхаа дараа хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын уеэр "Москва хориг арга хэмжээнд өртөхгүй байх боломж байгаа. Гэхдээ ямар нэгэн алхам хийх шинж ажиглагдахгүй байна" гэж хэлсэн юм.
Дайны хажуугаар дажин гэгчээр Оросын цэргийн бөмбөгдөгч онгоцууд агаарын хилийнх нь ойролцоо харагдсан учир Их Британи, Дани, Нидерланд сөнөөгч онгоцоо хөөргөсөн байна. Шотландаас 'Typhoon" онгоц ниссэний дараа оросууд чиглэлээ өөрчилсөн тухай Британийн нисэх хүчний төлөөлөгч мэдээлжээ. Британчууд мөн эрэг хавьд нь эргэлдэж байгаа шумбагч завь сөнөөгч "Дэд адмирал Кулаков" усан онгоцны хөдөлгөөнийг "HMS Dragon" хөлгөөс хянасаар байна.
Н.ТУУЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих