Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр ажилгүй иргэд, залуучуудад хөдөлмөрлөх, орлогоо нэмэгдүүлэх, бүлгээр болон хувиараа аж ахуй эрхлэх арга, мэдлэг эзэмшүүлэх, сургалт дадлага зохион байгуулах зорилгоор "Зуны хөдөлмөрийн сургалт, дадлагын төв”-ийг байгууллаа.
Энд сургалтын танхим, суралцагчдийн амрах байр, услалтын систем, гүний худаг, хүлэмж, биеийн тамирын талбайг тохижуулж ээ.Цаашдаа сургалтын болон суралцагчдын амралтын байрыг дэд бүтэцтэй болгох, нэмэгдүүлэх, хувийн аж ахуйн загвар аж ахуйг бий болгох, мал аж ахуй болон бусад төрлийн аж ахуйн орчин материаллаг баазтай болох зорилттой юм. Тус төвийг Чойбалсан хотоос урагш 8км газарт Хэрлэн голын эрэг дээр байгуулсан нь нэг талдаа газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдийг шууд газар дээр нь дадлагажуулан сургах зорилготой гэдгийг хөдөлмөрийн хэлтсийнхэн хэлж байна. Хөдөлмөр сургалт дадлагын төв нь Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 5 га газарт байгуулагдсан бөгөөд одоогоор 5 бүлгийн 20 гаруй иргэд, залуучууд талбайд болон хүлэмжинд хүнсний ногоо тариалж эхлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих