Гурванзагал суманд хонины цэцэг өвчин гарч, өнгөрсөн баасан гарагаас хойш хүн малын шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Өвчний шинж тэмдэг тус сумын малчин Д.Жунхаарын хотонд илэрсэн бөгөөд сумын ЗДТГ анхны сэжиг эхэлсэн үеэс цаг алдалгүй арга хэмжээ авч хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Одоогоор тус сумын нутагт хүн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 2 пост гарган ажиллуулж байгаа аж. Малчин Д.Жунхаарын суурийн 33 хонийг тусгаарлан вакцинжуулж дууссан бөгөөд сумын хэмжээн дэх нийт 59 мянган толгой малд вакцинжуулах ажил зохион байгуулж байгаа юм.
Хонины цэцэг өвчин Гурванзагал сумаас гадна зэргэлдээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гараад байна.
dornodnet.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18351
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих