Ерөнхийлөгч
Барак Обама Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр
болсон Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоныг дэмжиж,
сонгуулийн кампанит ажилд нь туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн талаар
"www.dailymail.co.uk” мэдээллээ. Обама "Би хатагтай Клинтоныг 100 хувь
дэмжинэ. Миний гэр бүл түүний төлөө саналаа өгнө. Америкчууд бид шинэ
цагийн удирдагчтай болох цаг ирлээ. Би түүнд итгэдэг. Намайг Ерөнхийлөгч
болохоос өнөөг хүртэл Хилари миний дэргэд байсан. Би түүнийг ямар
шударга, хичээнгүй хүн гэдгийг мэднэ. Тэр хэзээ ч ард түмэн болон хүний
эрхийг зөрчих үйлдэл гаргахгүй гэдгийг мэдэж байна” гэж хэлжээ.
Обама сөрөг хүчнээс нэр дэвшиж буй
Дональд Трампийн талаар "Трампт ялах боломж байхгүй. Тэр үргэлж өөрийгөө
зөвтгөж, бусдыг буруутгадаг. Тиймээ Трамп, Хиларигийн хүчтэй өрсөлдөгч.
Гэхдээ улс төрийн талаар Хилари, Трампийг хол орхино. Энэ улсыг сайн
мэддэг хүнээ сонгох хэрэгтэй. Улсаа хайрладаг хүнийг сонгох хэрэгтэй.
Америкчууд эмэгтэй төрийн тэргүүнтэй болох цаг ирлээ” гэсэн байна.
Ерөнхийлөгчийг ийнхүү мэдэгдсэний дараа
АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон "Миний эхнэр энэ улсыг гайхалтай
удирдаж чадна” гэж мэдэгджээ. Хилари твиттертээ "Түүхийг өөрчлөх цаг”
гэж жиргэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18357
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих