Блүүмбергийн
сурвалжлагч Michael Kohn, Yuriy Humber нар Монголыг дэлхийн хамгийн том
шорон хэмээсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулсныг хүргэж байна.
Монгол орныг гадаадынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаадынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж байна. Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг "түлхэх” болсон тус улсын хувьд одоогоор гурван ч улсын үндэстэн дамнасан корпорацитай хууль, шүүхийн асуудалтай байгаа юм.
Улмаар Монголын хууль хяналтын байгууллагынхан барууны болон хятадын хэд хэдэн бизнесийн удирдах ажилтнуудыг улсаасаа гарахыг хоригложээ. Улмаар тэдгээр бизнесмэнүүд ямар нэгэн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй, ял шийтгэл эдлээгүй ч бараг хоёр жилийн турш Монголд "гацсан” байдалтай байна.
Монгол Улс 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг болсон. Хятадын асар хурдтай өсөлтийг тэтгэсэн зэс, нүүрс алтныхаа ачаар тус улсын эдийн засаг мөн онд 17.5 хувиар тэлсэн юм. Энэ үеэс түрийвчээ зузаатгахын сацуу Монголын өвөрмөц соёл, иргэншлийг таньж, мэдэхийг хүссэн гадаадын уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчидтал нутагт олноороо орж ирэх болсон.
Гэвч удалгүй Хятадын өсөлт удааширч, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ унахад Монгол руу тэмүүлэх гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал аажмаар саарч эхэлсэн юм. Оюутолгойн уурхайг хөгжүүлэх зардалтай холбоотой асуудлаас болж, Монголын Засгийн газар болон Монголын хамгийн том хөрөнгө оруулагч Австралийн Рио Тинто группын хооронд ноцтой хагарал үүсээд байна.
Мөн Өмнөд Африкийн Стандарт банк Монголын Засгийн газартай хийх сунжирсан яриа хэлцлийн асуудалд"орооцолдоод” байгаа юм. (Төрийн өмчит болон хувийн компаниудад олгосон зээлийн эргэн төлөлтөд үүссэн асуудалтай холбоотойгоор Стандарт банк нь Монгол Улсын Засгийн газраас 130 сая ам.доллар нэхэмжилж буй.)
"Улсаас гарахыг хориглосон нь асуудлыг тодорхойгүй болгож, муудаад буй уур амьсгалыг улам дордуулж байна” гэж Улаанбаатар дахь Монголын хөрөнгийн менежментийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг Michael Preiss хэлжээ. Мөн тэрбээр "Энэхүү шийдвэр нь зарим хүмүүсийн хувьд Монголд хөрөнгө оруулах нь ямар үр дүнгүй гэдгийг баталлаа” гэв. (Preissтус улсаас гарахыг хориглосон хүмүүсийн нэг биш)
Визийн хориг нь Шинэ Зеланд, Австрали, Филиппин, Америк, Хятад болон Өмнөд Африкийн иргэдэд үйлчилж байгаа юм. Албаныхан уул уурхайн компаниудын удирдлагууд, банкирууд болон бүр цаашилбал, асрамжийн газрын ажилтныг хүртэл улсаасаа гарахыг хоригложээ.
Монгол Улсад уул уурхайн томоохон хэмжээний үйл ажиллагаа эрхлэгч Рио Тинто компанийн "толгойтой”South Gobi Resources компанийн ажилчид дээрх үүссэн нөхцөл байдлаас болж хамгийн ихээр хохироод байна.
Канадын уул уурхайн компанийн /South Gobi Resources/хувьд 2012 онд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа багагүй хувийг Хятадын төрийн өмчийн "China’s Aluminum Corp”-д худалдах гэж оролдсоныхоо төлөө монголчуудын дургүйг хүргэжээ. (Энэхүү хувьцааг худалдсанаар South Gobi Resources компанийг Хятадын төрийн өмчит компани эзэмшилдээ авах байсан).
Энэхүү хэлцийн талаар Засгийн газар олж мэдсэнээр УИХ-аас иймэрхүү төрлийн хэлцэл, худалдаа хийхийг хориглосон хууль /Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль/ баталсан юм. Улмаар Монголын холбогдох албаныхан South Gobi Resources компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн билээ.
Түүнчлэн Монголын Авлигатай тэмцэх газраас South Gobi компанийг дөрвөн тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн болохыг нотолсон гэж мэдэгдсэн. Гэхдээ компанийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Мөрдлөг, шалгалтын улмаас South Gobi-ийн үйл ажиллагаа тасалдаж, олон арван ажилчид ажилгүй, зогсонги байдалд орсон.
Түүнчлэн ямар нэгэн гэмт хэрэгт буруутгагдаагүй боловч тус компанийн дөрвөн ажилтан Монголыг орхин гарах эрхгүй болжээ. Тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Филиппин улсын иргэн HillarionCajucom "Би Монголоос хэзээ явах боломжтой болохоо хэлж мэдэхгүй байна. Миний карьер аль хэдийнэ сүйрсэн. Би зогсонги байдалд ороод байна” гэжээ.
Хэдий ажлаасаа халагдсан ч South Gobi компанийн зүгээс түүний орон сууцны түрээсийг төлж, сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог байна. Мөн тэрбээр гэр бүлтэйгээ зөвхөн Skype-аар л холбоо барьдаг аж. "Миний сэтгэлийн гүнд яагаад, яагаад, яагаад гэсэн асуулт үргэлж эргэлдэж байдаг” гэж тэрбээр хэлжээ.
АНУ-ын Миннесота мужийн иргэн Justin Kapla Монголыг орхин явах боломжгүй болсны улмаас тус улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд амьдарч байна. Монголын цагдаагийн байгууллага SGS-ийг мөрдөн шалгаж байх дөрвөн жилийн хугацааны зургаан сард нь тэрбээр салбарын захирлын албыг хашиж байсан юм.
Kapla Монголд 11 жил амьдарч буй бөгөөд монгол бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Мөн тэрбээр АНУ-ын конгрессын гишүүд болон АНУ-ын Элчин сайдын яамнаас тусламж хүсээд буй.
South Gobi компанийн хуульч Австрали улсын иргэн Sarah Armstrong 2012 оны аравдугаар сард Хонконг руу нисэх нислэг хүлээн онгоцны буудал дээр зогсож байгаад баривчлагдсан. Монголын цагдаагийн байгууллага түүнийг South Gobi-ийн хэрэгт холбогдуулан гэрчээр татсан байжээ.
Түүнийг цагдаагийн газрыг орхин явахыг зөвшөөрсөн ч долоо хоногийн турш гурван удаа дуудагдаж, есөн цагийн турш мэдүүлэг өгчээ. Түүний хэлснээр тэрбээр мэдүүлэгтээ ихэвчлэн барууны компани хэрхэн ажилладгийг тайлбарласан аж. "Тэд ТУЗ гэж юу байдгийг мэдэхгүй байсан” гэж Армстронг хэлсэн байна. Хоёр сарын дараа тэрбээр Монголоос явжээ.
Монголыг орхин явах эрхгүй болсон хүмүүс одоо ч байгаа бөгөөд хэвлэл мэдээлэлд ямар нэгэн байдлаар ярилцлага өгөх, гарахыг нь хүртэл хориглоод байгаа юм. Авлигатай тэмцэх газар болон дүүргийн прокурорын газраас Монголыг орхин гарахыг хориглосон шийдвэр, мөрдөн шалгах ажиллагааны талаар тайлбар өгөхөөс татгалзлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Надад энэ асуудлын талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хэрвээ энэ хүний эрхийг зөрчсөн асуудал юм бол үүнийг хариуцсан байгууллага бий” гэжээ.
Харин АНУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Allyson Algeo АНУ-ын элчин сайдын яам нь Монголоос гарахыг хориглосон шийдвэрийн талаар мэдээлэлтэй байгааг дурьдаад "Монголын албаныхан Монголоос гарах визийг буруугаар ашиглан гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт, шахалт учруулж байгаа нь бидний анхаарлыг маш их татаж байна. Энэхүү нөхцөл байдал нь тааламжгүй үр дүнд хүргэж магадгүй юм” гэжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1836
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих