ОХУ-ын ард түмэн өчигдөр нийслэл Москва хотноо "Рио-2016” зуны олимпийн наадамд оролцуулах баг тамирчдаа үдэн гаргах ёслолоо хийлээ. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсад хандан их спортын арга хэмжээг улс төржүүлэхгүй байхыг уриалав.
Тэрбээр барууны орнууд өөрсдийн олон улс
дахь нөлөөг ашиглан Оросын шигшээ багийн тамирчдыг зуны олимпийн
наадмын зарим төрөлд оролцуулахгүй болгосон явдлыг эрс буруушаагаад,
сэргээшийн төрлийн бодис хэрэглээгүй нь тогтоогдсон тамирчдыг зуны
олимпийн наадамд оролцуулах ёстой байсан болохыг цохон тэмдэглэлээ.
Үүнээс гадна улс төрийн маргаантай асуудлууд их спортод нөлөөлөхгүй байх
ёстойг сануулсан байна. Оросын шигшээ багийн зарим тамирчин
системтэйгээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэдэг байсан нь олон улсын
спортын арбитрийн шүүхийн шалгалтаар тогтоогдсонтой холбогдуулан олон
улсын олимпийн хороо Оросын баг тамирчдийг энэ зуны Рио-гийн олимпийн
надамд оролцуулах эсэх асуудлыг шийдэх эрхийг бие даасан спортын
хороодод өгсөн. Одоогийн байдлаар Оросын тамирчид жүдо, буудлагын төрөлд
оролцох эрхээ аваад байгаа бол хөнгөн атлетикийнхан нь оролцохгүйгээр
болсон. Үүнтэй холбоотойгоор тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн
аварга Ирина Исинбаева баг тамирчдыг гаргаж өгөх ёслолын арга хэмжээний
үеэр үг хэлсэн байна. Тэрбээр олон улсын хөнгөн атлетикийн холбоо гэм
буруугүй тамирчдыг хэлмэгдүүлж байгаа явдлыг эсэргүүцэж байгаагаа
мэдэгдээд, Рио-гийн олимпод оролцох эрхээ авсан шигшээ багийн
тамирчиддаа амжилт хүсчээ. Гэхдээ Оросын тамирчид энэ шигшээ багаараа
олимпод оролцоно гэсэн үг биш юм. Учир нь хэд хэдэн олон улсын спортын
хороо Оросын баг тамирчдыг оролцуулах эсэхээ шийдээгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих