Манайхан Солонгос улсад зорчих визний мэдүүлгээ өгөх гэж элчингийн гадаа тасралтгүй гурав, дөрвөн өдөр хонож очерлоод зогсохгүй, яг элчингийн үүдээр орохдоо тулахад багахан хэмжээний дайн хүртэл гараад амждаг байсан цаг саяхан.
Энэ байдлыг халах үүднээс Солонгосын элчин сайдын яамнаас тусгай тендер зарлаж, гурван компанитай гэрээлэн визний мэдүүлэг авах болсон. Тэгвэл, энэ удаад бүр гуулин улсад хараар үлдэх, гэмт хэрэгт холбогдох, нөгөө айхтар эмигрейшнд баригдахаас эхлээд гэмт хэргийн золиос болчих гээд байдаг охид бүсгүйчүүдээ хамгаалах, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс БНХУ элчин, Монголын Хууль зүйн яамнаас хамтран тодорхой ажил зохион байгууж байна.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн сарын 7-оос эхлэн 90 хоног хүртэлх хугацаатайгаар тус улсруу зорчих гэж байгаа иргэдээс ямар ч визний хураамж авахгүй, дээр нь урилга, барьцаа хөрөнгө гэж байршуулахгүй болж байгаа юм байна. Гэхдээ энэ ажлыг туршилтын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд хэрэв энэ хугацаанд Солонгост очсон монголчуудын холбогдох гэмт хэргийн тоо буурах аваас тэр чигт нь ажил хэрэг болгон өргөжүүлэх ажээ.
Энэ талаар дэлгэрэнгүйг БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн материал төлөөлөн хүлээж авах төвийн тэргүүн Д.Лхагваатай уулзаж тодрууллаа.
Солонгос улсад 90 хүртэлх хоногийн хугацаатай визний материал мэдүүлэхэд урилга, барьцаа хөрөнгө шаардахгүй болсон гэж байна. Ямар хүмүүс энэ визний хөнгөлөлтөнд хамрагдаад байна вэ?
Нэгдүгээрт, 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай иргэн энэ хөнгөлөлтөнд хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл энэ ажлыг иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс хийж байгаа учраас тухайн виз мэдүүлэх гэж байгаа хүн НДТ-ийнхээ сүүлийн зургаан сарын хуулбарыг гэрлэлтийн лавлагаатайгаа авч ирээд л виз хүсч болно.
Хоёрдугаарт, бизнесменүүд, хувиаараа хөдөлмөр эрхлэгчид үүнд хамрагдаж болно. Сүүлийн гурван сарын дотор 500.000 төгрөгнөөс дээш татвар төлсөн байвал, мөн л тэр татварын хуулгатайгаа, гэрлэлтийн лавлагаатайгаа ирээд
Гуравдугаарт, ах дүү, аав ээж, хадам гээд ах дүү амраг садных нь аль нэг Солонгос улсын байнгын визтэй эсвэл ирж очих визтэй бол тэр хүнийхээ визний хуулбарыг өөрийхөө паспорттой авч ирээд л виз хүсч болно. Энэ дээр нэмэгдэх нэг зүйл гэвэл мэдээж бүгдэн дээр нь анкет зургаа нааж өгнө. Тэгээд л боллоо.
Тэгвэл, энэ хугацаанд манайхаас хэр олон хүн энэ хөнгөвчилсөн визэнд хамрагдаж байна вэ?
Материал бүрдүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард 1500 гаруй виз хүсэгч байснаас энэ журам мөрдөгдсөнөөс хойш даруй хоёр дахин их хүн виз мэдүүлсэн байх жишээтэй.
Түүнээс гадна, сүүлийн хоёр жилд зорчсон хүмүүс визгүй зорчиж байгаа. Визгүй тал руу аль болохоор зөөллөх олон алхамуудыг хийдэг. Тэрний л нэг гэж ойлгож болно. Энэ нь манайхныг очоод харлах нь уу, элдэв хэрэгт орооцолдох нь гайгүй байна уу гэдгийг ажиглаж байгаа хэрэг байх.
Харин байнгын ч юм уу, арай удаан хугацаагаар Солонгос улс руу зорчъё гэвэл ямар материал бүрдүүлэх вэ?
Суралцах, гэрээт ажилчид манайхаас маш их явж байгаа. Эмчилгээгээр яваад байнгын хяналтанд байх шаардлагатайг эмнэлэг магадлавал тэр хугацаанд бас түр оршин суух үнэмлэхтэй болно.
Өөрөөр хэлбэл хууль битгий зөрч, хараар битгий оршин суу, хууль журам зөрчихгүйгээр нааш цааш чөлөөтэй зорчиход л аль болохоор боломж нээж өгч байгаа юм. Буруу ашиглаж болохгүй. Хуучин бол ажилгүй хүнд виз олгодоггүй байсан. Одоо бол чөлөөтэй.
Мөн удаан хугацаагаар жилээр явъя гэж бодъё, дандаа виз авахгүй. Тэгвэл, 90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой. Ерөөсөө тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг.
Жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу жил дотроо хоёр, гурав явчих аваас гурван жилийн виз чөлөөтэй олгоно. Гэхдээ бас энд анхаарах нэг юм байгаа юм. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гээд тэр хүний талаар илүү судлах гээд байдаг тал бий.
Ярилцсанд баярлалаа.
arslan.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих