Японы эзэн хаан Акихито ирэх сард ард иргэддээ хандан албан ёсны мэдэгдэл хийхээр бэлдэж байгаа талаар Эн-Эйч-Кэй агентлаг уламжиллаа. Тэдний үзэж байгаагаар эзэн хаан Акихито насан өндөр болсон тул хаан ширээгээ өөрийн хүү Нарухито ханхүүд шилжүүлэн өгөх шийдвэрт хүрээд байж болзошгүй юм.
Японы эзэн хааны хэвлэл мэдээллийн
албанаас энэ мэдээллийг бататгасан байна. Өдгөө 82 нас сүүдрийг зооглоод
байгаа Акихито эзэн хаан нь 28 жилийн өмнө өөрийн эцэг Шовагаас хаан
ширээг нь залгамжлан авч байсан түүхтэй. Төр улсын өдөр тутмын үйл
ажиллагааг гардан удирдах нь насан өндөр болсон эзэн хааны эрүүл мэнд,
сэтгэл санаанд муугаар нөлөөлж байгаагаас гадна эзэн хааны заавал хийх
ёстой ажлын хөтөлбөрт багтдаг гадны улс орнууд руу хийх албан ёсны
айлчлалуудад явах боломжгүй байгаа нь түүнийг ийм шийдвэр гаргахад
хүргэсэн бололтой. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эзэн хаан
өөрийн албан ёсны шийдвэрээ уламжлал бэлэгдлийг бодож энэ оны наймдугаар
сарын 8-ны өдрийн өглөө хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Түүний
эзэн хааны ордноос хийх мэдэгдлийг олон хэвлэл мэдээллийн агентлаг шууд
дамжуулан хүргэхээр төлөвлөж байгаа ажээ. Ойролцоогоор 10 минут
үргэлжлэх энэ мэдэгдлийн гол утга санаа нь өөрийн төр улсыг удирдсан 28
жилийн ажил үйлсээ товчхон дүгнээд, яагаад хаан ширээгээ өөрийн хүүд
шилжүүлэн өгөх шийдвэрт хүрсэн болохоо тайлбарлах болно. Тэгээд хаан
ширээг хүлээн авч байгаа Нарухито жононд баяр хүргээд, түүнийг Япон
улсыг улам хүчирхэгжүүлэхийн тулд чадах бүхний хийнэ гэдэгт итгэж
байгаагаа мэдэгдэх юм байна. Япон улсын хувьд эзэн хаан нь ард түмний эв
нэгдэл, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг бөгөөд энэ чухал хариуцлагатай
үүргийг хүүдээ хүлээлгэн өгөхөөр шийдсэн Акихито эзэн хааны шийдвэрийг
цөөнгүй хүмүүс талархан хүлээн авчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих