- Сонирхогчдын сүмогийн ДАШТ-д манай улсын тамирчид 1992 оноос хойш оролцохдоо өдгөө найман аваргатай болоод байна.
- Үндэсний бөхөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох нар сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга цолыг хүртсэн.
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Мөн тэрбээр 1994 оны ДАШТ-д 270 кг жинтэй үлэмж биет Эммануэл Ярброг ялж, шуугиан тарьж байв.
- Хамгийн олон медаль хүртсэн нь У.Бямбажав бөгөөд тэрбээр хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр 2006 онд анх удаа түрүүлэхдээ 21 настай байжээ.
- Эрэгтэйчүүд багийн төрөлд анх 1992 онд оролцохдоо хүрэл медаль хүртэж байсан бол энэ амжилтаа хоёр жил дараалан баталсан. 2007-2014 онд багийн дүнгээр хүрэл медалиас буугаагүй. Түүнчлэн 1995, 1996 онд дараалан мөнгөн медаль хүртэж, 2015 онд энэ амжилтаа бататгасан.
- Эрэгтэйчүүдийн шигшээ багийн дүнгээр 11 удаа шагналт байр эзэлсэн.
- Эмэгтэйчүүд 2001 оноос хойш ДАШТ-д оролцсон бөгөөд 2002 онд анхны хүрэл медалийг хүртсэн. Тэд 2005, 2010 онд дэд аварга болсон бол өнгөрсөн жил хүрэл дээр буусан.
- Эмэгтэйчүүдээс 2010 онд Я.Дулмаа, 2015 онд Х.Сүнжидмаа дэлхийн аварга болоод байна.
- Япон Улсад анх 1992 онд сонирхогчдын сүмогийн ДАШТ зохиогдсоноос хойш Герман, Польш, Бразил, Тайланд, Эстони, ХонгКонг, Тайвань улсад зохиогдсон бол манайд маргааш эхлэх гэж байна.
- Манай улс анх удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан их наран улсаас мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын тэргүүтэй сүмочид эх орондоо ирээд байна.
mnb.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18389
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих