Мөнгө угааж, залилан хийсэн хэргээр "Ноёд” группийн ерөнхийлөгч
Г.Буяндоржийг 2013 оны наймдугаар сараас 2014 оны нэгдүгээр сарын 27
хүртэл хорьж байгаад сулласан билээ. Тэгвэл түүнийг хэдхэн хоногийн өмнө
дахин ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгах
болсон байна.
"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг Дарханы
төмөрлөгийн үйлдвэр мөнгө угаасан, 1,2 сая ам долларыг Хятадуудаас
залилсан, "Цэн трейд” компаниас 4 тэрбум 400 сая төгрөг залилсан,
хуурамч бичиг баримт үйлдэн "Зоос банк”-аас авсан 100 сая төгрөг
завшсан зэрэг хэргээр УМБГ-аас шалгаж байгаа юм.
Мөн "Ноёд”
констракшныг С.Билэгт хэмээх эмэгтэй өөрийг нь залилсан гэж Г.Буяндорж
мэдүүлж байсан бол С.Билэгт нь Г.Буяндоржийг өөрийнх нь компанийг
барилгын хамт булаах гэсэн хэмээж байсан юм.
С.Билэгт ярихдаа
"Г.Буяндорж, Т.Ариунаа нар намайг тэдний компанийг луйвардаад авсан юм
шиг хэвлэлээр удаа дараа гүтгэж, дайрсан. Яг үнэндээ тийм юм огт
байхгүй. Т.Ариунаа гэдэг хүн хэвлэл мэдээлэлд их хүчтэй. Ярилцлага өгөх
болгондоо Г.Буяндоржийг ямар ч гэм зэмгүй мэт ярьдаг. Т.Ариунаагийн
ярьснаар 880 айлын орон сууцтай барилгаа дээрэмдүүлчихээд Г.Буяндорж нь
шоронд орж хэлмэгдсэн байгаа юм. С.Билэгт гэдэг хүн их мөнгөтэй
болохоор цагдаа, хуулийнхныг худалдаж аваад Г.Буяндоржийг шоронд хийсэн
гэдэг. Яг үнэндээ би 2012 онд Ноёд констракшныг Батжаргал гэх хүнээс
Сэлэнгэ 888 хорооллын хамт худалдаж авсан. Намайг худалдаж авахад
Баянзүрх дүүрэгт 4 давхар карказ л цутгасан, кадастрын зураг, газрын
бичиг баримгүй барилга байсан. Харин би өр шир тавьж байгаад 13 давхар
барилга болгосон. Үүний дараа Г.Буяндорж гэнэт гарч ирээд шүүхийн
хуурамч бичиг явуулж, Ноёд констракшныг суллаж өг гэсэн. Захиралаар нь
өөр хүн тавина, миний эзэмшил энэ тэр гээд хамгаалалтын албаныхныг
хүртэл явуулсан нь камерт бичигдсэн байгаа. Удахгүй бүх баримт нотолгоог
дэлгэнэ” хэмээж байсан юм.
Тэгэхээр С.Билэгтийн ярьснаар Г.Буяндорж луйвардуулсан биш харин ч дээрэм хийх гэж оролдсон бололтой.
Ер нь Г.Буяндоржийг нэлээд зальжин, луйварчин зантай хэмээдэг. А.Сүхбат
аваргад хүртэл Дархан дахь архины үйлдвэрийг зарахдаа асуудал үүсгэж
байсан гэх. Дараа нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулан хятадуудыг
луйвардсан нь цагдаагийнхны анхаарлыг татсанаас хойш Г.Буяндорж
хуулийн байгууллагаас салахаа байсан гэнэ лээ.
Ямартай ч Г.Буяндоржийг дахин хорьсон гэж албаны эх сурвалжууд өгүүлж байна.
Монголкоммент
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих