Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан мэдээлэл зарим өдөр тутмын сонинд төлбөртэй нийтлэгдсэнтэй холбогдуулан Дээд шүүхээс залруулга гаргав.
"Материал импекс” компанийн эзэмшлийн газраас 5 га газрыг Нийслэлийн засаг даргын тушаалаар "Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваад хууль бусаар шилжүүлсэн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж тус зөвшөөрлийг хүчингүй болгож, "Материал импекс” компанийн эзэмшилд хэвээр үлдээсэн боловч тус компаниас дээрх газрыг нийтийн эзэмшилд шилжүүлжээ. Шүүхээс дээрх шийдвэрийг гаргах үед иргэн С.Нямдаваа нь хууль бусаар эзэмшсэн газартаа "Голден парк” хотхон буюу 101-107 дугаартай орон сууцны долоон барилга барьж ашиглалтад оруулсан байв. Улмаар иргэн С.Нямдаваа нийтийн эзэмшлийн тус газарт дахин гурван барилга барьж МХЕГ-аас ашиглалтад оруулах зөвшөөрөл авсныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 2012 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, МХЕГ-ын актыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
Гэтэл бусдын эзэмшил газарт хууль
бусаар барилга барьж, хууль зөрчин иргэдэд худалдсан С.Нямдаваа болон
түүний өмгөөлөгч нар тус хорооллын оршин суугчдыг өдөөн турхирч, шүүхийн
хүчин төгөлдөр шийдвэр, түүний үндэслэлийг илтэд гуйвуулж, олон нийтэд
ташаа мэдээлэл төлбөртэй тарааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль,
Шүүхийн тухай хуулиар хамгаалагдсан шүүх, шүүгчийн хараат бус байдал,
шүүхийн нэр хүндэд халдсан явдал тул энэ үйлдлээ зогсоохыг санууллаа.
Б.Гантуяа montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих