Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталснаар улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 13 яам болон тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар ажиллахаар болсон. Ийнхүү шинэчлэн баталсан бүтцийн дагуу яамдын орон тоог 109, агентлагийнхыг 206-аар цөөрүүлж байгаа бөгөөд нарийвчилсан тооцооллыг Сангийн яамныхан гаргасан байна. Сангийн яамны Зарлагын хэлтсийн зөвлөх Т.Батсүхийн хэлснээр яам, агентлагийн орон тоог 315 хүнээр цөөрүүлснээр он дуустал улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна. Харин бүтэн жилээр нь тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Цаашид ч хэмнэлтийн энэ тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж хэллээ. Харин яамдын газар, хэлтсийг орлогчгүй, агентлагийн дарга нарыг зөвлөхгүй ажиллах чиглэл өгсөн нь дунд шатны дарга нар дур мэдэн орлогч, зөвлөх томилдог буруу жишгийг Засгийн газрын тогтоолоор хориглож байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18401
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих